Оффшорт 5 компаниа нуугаад баригдсан Х.Бум-Эрдэнэ Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал болжээ

0

Т.Аюурсайхан гишүүн ОУВС-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон хөтөлбөрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсний зэрэгцээ оффшор дансны асуудалтай Х.Бум-Эрдэнийг ч хавчуулаад авчээ. Тэрбээр "Оффшорчин Х.Бум-Эрдэнийг л гэхэд Төрийн банкны 70 хувийг эзэмшдэг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар томилсон хоёр хүн Сангийн сайдын хоёр талд сууж байгаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гээд мэдээлэл хийж байх жишээтэй. Сонгуулийн өмнө нөхцөл байдлыг мэдсээр байж амласан. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Тооцоо судалгаа хийдэг эдийн засагч, УИХ-д эрдэмтдээ төлөөлж байгаа хүнийхээ хувьд бодлоо хуваалцлаа” гэсэн байна.

Тэгэхээр оффшорын асуудалд холбогдож, СЗХ-ны дэд даргын суудалд тэнцэхгүй гэгдэж байсан хүн Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал болчихоод байгаа аж. Энэ бас л анхаарах ёстой мэдээлэл л дээ.

Эргэн сануулахад, СЗХ-ны дэд даргаар ажиллаж байсан  Х.Бум-Эрдэнэ  ХОМ-доо мэдүүлээгүй, оффшорт нуусан 5 компаниараа төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгүүлчихээд ТАЙЛБАРЛАЖ МЭДЭХГҮЙ БАЙНА гээд сууж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр ийм том пээдгэр байж ирсний учиг шалтгаан нь Ерөнхий прокурор асан М.Алтанхуягтай холбоотой гэх мэдээлэл бий. М.Алтанхуяг нь 2010 онд Улсын Ерөнхий прокурорын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, оронд нь Д.Дорлигжав ирсний жинхэнэ шалтгаан нь Х.Бум-Эрдэнэ нарын нөхдүүд хилийн чинадад элдэв асуудалд ороод байсантай холбоотой ч гэх мэдээлэл байгаа юм. Х.Бум-Эрдэнэ нь анкет дээрээ төрсөн эцгээ М.Алтанхуяг гэж бичсэн байдаг нь телевизийн нэвтрүүлгээр гарч байсныг энэ дашрамд тодотгоё.

Гол нь одоогийн нөхцөл байдлыг харахад Х.Бум-Эрдэнэ гэж хүн баахан асуудалтай нэгэн байгаа юм.Эргэн сануулахад, өнгөрөгч тавдугаар сард  Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор дансны мэдээллийг цацахад  Монгол Улсаас давхардсан тоогоор 47 хүний нэр холбогдсон мэдээлэл ил болж байсан билээ. Тэнд нэр дурдагдсан улстөртэй холбоотой нэр нөлөө бүхий эрхмүүд ил болсон мэдээллийг ямар нэг хэлбэрээр үгүйсгэх, өөрсдөөсөө холдуулах үйл ажиллагааг хийсэн гэхэд болно. Тэгж өөрийгөө хамгаалж байсан хүмүүсийн нэг бол Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ юм. Монгол Улсын санхүүгийн салбар дахь бодлого,өнгө төрхийг тодорхойлох чиглэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн арван жилийн үйл ажиллагаанд гар бие оролцож яваа энэ хүн оффшор бүсэд өөрийн шууд оролцоотой 4 компанитай, эхнэрийнхээ нэр дээр нэг компанитай байж ирснээ үгүйсгэдэг ч, Монгол HD телевизийн мэдээний албанаас Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтран дэлгэж байгаа мэдээллээс үзэхэд Х.Бум-Эрдэнэ нь оффшор бүс дэх "ABROS” 2007 ­-2016, "GUMAX” 2008-2012, "IMPOX” 2008-2012, "TSAYARS” 2008-2012, "DOLOWAY  INTERNATIONAL”2009-2013 гэсэн таван компанийнхаа талаарх мэдээллийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурьдаж байгаагүй аж.

Х.Бум-Эрдэнэ тавдугаар сард өөртэй нь холбоотой мэдээлэл анх хэвлэлд гарсны дараа тайлбар хийхдээ "2007 оны асуудал. Би  тухайн үед найз нартайгаа нийлээд бизнес хийх гээд компани нээж байсан. Бизнес бүтэлтэй болоогүй. Тухайн үедээ Хятадуудтай нийлээд уул уурхай, барилга дээр ажиллая гэж ярилцаж байсан. Цаанаасаа тавьсан болзол нь офшор данс  Хятадад нээчих гэж байсан. Ийм данстай байх нь асуудал биш л дээ. Тухайн үедээ бизнесээ хөөцөлдөж байгаад тэгээд бүтээгүй. Тэр мэдээлэл л явж байна. Данс нээгдээд жигтэйхэн мөнгөний гүйлгээ хийгдээд эсвэл авлигын муухай мөнгө яваад байсан зүйл байхгүй. Ер нь 2007, 2008 онд уул уурхайн лиценз наашаа цаашаа гээд янз бүрийн л юм болдог байсан. Тэр үед уул уурхайн лиценз аваад хятадуудтай хамтарч ажиллая гэж бодож төлөвлөж байсан. Тэр нь амжилттай болоогүй.

Данс нээхэд тэдэн төгрөг байх ёстой гэсэн тийм шаардлага байдаг уу?

Тийм юм бол байхгүй. Муу, сайн аль аль тал нь л бий. Манайхан муу талыг нь л хараад байх шиг байна. Гадныхантай хамтарч ажиллахад татварын чөлөөтэй орчин байдаг байхгүй юу.

Одоо энэ данс чинь байгаа юу? Дансанд мөнгө байгаа юу?

Энэ данс одоо байхгүй. Тухайн үедээ байгуулаад л тэгээд үйл ажиллагаа явуулаагүй орхигдчихсон.” хэмээн time.mn сайтад тодруулга өгсөн байдаг.

Тэгэхээр тэрбээр аль 2007 оны асуудал хэмээн тайлбарласан нь, тухайн үед Хөрөнгө орлогын мэдүүлэг гэгчид оффшор данс энэ тэртэй холбоотой мэдээллээ нийтлэх ёстой гэсэн хууль журам байгаагүйтэй холбоотой учраас, тэрхүү хуулийн цоорхой гэмээр орон зайг ашиглаж ярьсан нь харагдаж байгаа юм.

Хэрэг дээрээ бол түүний нэр холбоотой дээрх компаниудын байгуулагдсан огноог харвал ABROS гэж компани нь 2007 онд байгуулагдсан өдгөө ч бүртгэлтэй хэвээр байгаа. Тус компанийг тэрбээр Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Даваагийн Батбаяр гэж хүний хамтаар 50 ам.доллар нийлүүлж анх байгуулж байжээ. За мөн GUMAX, IMPOX  компаниудыг ч мөн адил ийм хэмжээний дүрмийн сантайгаар Даваагийн Батбаяртай хамт байгуулж байжээ. Мөн тэрбээр Даваагийн Батбаярын захирлаар нь ажиллаж байсан "Умбайн шим” компанид хувь эзэмшдэг гэдгээ ХОМ-доо бичиж байснаас үзэхэд энэ хоёр хүний бизнес мөнгөний эрх ашиг олон жилийн түүхтэй аж.

Бас болоогүй тэдний оффшорт эзэмшдэг компаниуд нь 2007-2011 онуудад төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгэсэн гэх мэдээлэл байгаа юм. Х.Бум-Эрдэнэ нь "TSAYARS” компанийг өөрийн хамаатан Монгол овогтой Баяраагийн хамт байгуулж байжээ. "DOLOWAY  INTERNATIONAL” гэж 2009-2013 онд бүртгэлтэй байсан компани нь эхнэр Э.Болдмаагийнх нь нэр дээр бүртгэлтэй байгаа юм.

Түүнтэй холбоотой эл мэдээллийг нийтэд хүргэж байгаа телевизийн мэдээний албаныхан түүнээс тайлбар авах гэж очиход "ТАЙЛБАРЛАЖ МЭДЭХГҮЙ БАЙНА”  гэсэн тайлбарыг Х.Бум-Эрдэнэ өгч байсан.  За мөн Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр гэж нөхөр ч тайлбар өгөхөөс  татгалзаж байсан.

Х.Бум-Эрдэнийн оффшор дахь компаниудын огноогоос харахад л тэрбээр ХОМ-доо мэдүүлэлгүй хууль журам зөрчсөн нь ойлгогдож байгааг хэлэх хэрэгтэй болов уу.

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн арван жилийн үйл ажиллагаатай холбоотой байсан Х.Бум-Эрдэнэ  оффшорт нуусан компаниудаа ХОМ-доо мэдүүлэхгүй нуусныг юу гэж ойлгох ёстой вэ? Тэрбээр ажил үүргээ үргэлжлүүлэх хаших эрхтэй юу гэдэг асуулт хариулт нэхэж байсан. Улмаар түүний оронд өөр хүн томилогдсон. Гэвч ёс зүйгүй үйлдэл гаргасан Х.Бум-Эрдэнэ Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар ажиллах болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex