Амьдралын хар үеэ хэрхэн давах вэ?
"Хар зураас” гэдэг бол азгүйтэл, эрүүл мэндийн асуудал, салалт, санхүүгийн хямрал гээд өөр олон зүйлсийн цуврал юм.
Бүтэн амьдралын турш үргэлж азтай, одтой байна гэж байхгүй. Хүн бүрт ийм үе ирдэг. Хамгийн гол нь бууж өгөхгүйгээр, тухайн үед азгүйтлийг зогсоох хэд хэдэн аргыг мэдэж байх хэрэгтэй.
Хэрэв таны амьдралд азгүйтэл буюу "хар зураас” гэх үе эхэлсэн бол та хамгийн эхэнд яагаад эхэлсэн шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Азгүйтэл танд хэлэлгүйгээр өөрөө бий болсон байж болно. Гэхдээ энэ нь таныг зүгээр л урсгалын дагуу яв гэсэн үг биш. Амьдралд бүх зүйл таагүй, бүтэлгүй байвал бүгдийг өөрийн гарт авах хэрэгтэй.
Сэтгэгдэл байхгүй байна.