595 АЛБА ХААГЧ АЖИЛЛАЖ, 53 НЬ 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 23-24-ний өдөр 595 алба хаагч хяналт тавьж ажиллаа. Тэдгээрээс 53 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн шуурхай штабт Ерөнхий жижүүр, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, цагдаагийн алба хаагч нийт 6 хүний бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ. Эдгээрээс гадна 148 чиглэлд хяналт тавьж, цагдаагийн 3 хэлтсийн 359, Тээврийн цагдаагийн 98 алба хаагч 37 чиглэлд, Онцгой байдлын 2 автомашинтай 4 алба хаагч 18 чиглэлд хяналт тавьж, үүрэг гүйцэтгэсэн. Гэр бүлдээ ч эрсдэл дагуулан таны төлөө ажиллаж байгаа эдгээ хүмүүсийн ажлыг хүндэтгэж, гэрээсээ битгий гараарай.
Сэтгэгдэл байхгүй байна.