Тагтнаас унах гэж байсан согтуу эмэгтэйг аварчээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц 8-173 тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр /2016.08.08/ 16:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, тус ангийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С /30 настай, эмэгтэй/ -ийг аварчээ. Тэрбээр согтуу тагтан дээрээс унах гэж байхад нь Онцгойгийнхон, Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл байхгүй байна.