ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЗӨРЧИЖ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчиж согтууруулах ундаа худалдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага
1.Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Их-Уул нэртэй хүнсний дэлгүүрээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н.Алтан-Эрдэнэ согтууруулах ундаа худалдсан.
2.Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрдах Амаагийн зам нэртэй хүнсний дэлгүүрээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр З.Дандийням согтууруулах ундаа худалдсан.
3.Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбит 24-49 тоотод байрлахХүрэмт хайрхан трейд ХХК-ийн Хулан нэртэй хүнсний дэлгүүрээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Бадам согтууруулах ундаа худалдсан.
4.Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 29-285 тоотод байрлах Замба эй си ХХК-ийн Хүрээ нэртэй дэлгүүрээс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр З.Баярмагнай согтууруулах ундаа хуралдсан.
5.Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүл миний маркетаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Т.Одончимэг согтууруулах ундаа худалдсан.
6.Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алайр хүнсний дэлгүүрээс 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Мөнхсүрэн согтууруулах ундаа худалдсан.
7.Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг од хүнсний дэлгүүрээс Г.жаргал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундаа худалдсан.
8.2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мөнгөнзаяа гар дээрээс согтууруулах ундаа худалдсан.
9.2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр СХД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Анхбат, С.Энхтөр нар амьны 1458 УБЕ улсын дугаартай акуа маркын автомашинтай гар дээрээс согтууруулах ундаа худалдсан.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтэс
Сэтгэгдэл байхгүй байна.