Сонгинохайрхан дүүрийн 9-р хорооны малчны 2-р гудамжны эхээс энэ жил хөрсний ус ихээр гарч тэр орчмын иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, СХД-ын Засаг дарга Алтаншагай нар холбогдох байгууллагуудыг байлцуулан дараах арга хэмжээг авлаа. Үүнд:
• 2020.11.19-ний өдрөөс "Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ыг булгын ус цуглуулах усан санг Ф2000мм диамтетай төмөр бетон кольцоогоор хийж, шугам хоолой, насосны угсралтыг хийж өгөх,
• Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай бүхий 800 орчим метр газар, 11000м2 талбайн мөсийг зөөж, хайрга дайрга асгах, зам талбай тэгшлэх,
• СХД-ийн Засаг даргын тамгын газар, СХД-ийн 9-р хороо насосны өдөр тутамын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллах бөгөөд ашиглалтын үед үүсэх цахилгааны зардлыг Улаанбаатар хотын Хот нийтийн аж ахуйн зардлаас шийдвэрлэхээр болов.
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.