АЖ АХУЙН НЭГЖҮҮД 18 МЯНГАН АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА
"Маскаа зүүе- Гараа угаая" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 60 гаруйаж ахуйн нэгжийн төлөөлөл18 мянган ширхэг амны хаалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт хандивлалаа. Дэлхий дахинд цар тахлын хоёр дахь давалгаа хүчтэй явагдаж байгаа энэ үед манай улс дотооддоо халдвар, хамгааллаа сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ онцгой нөхцөлд хувийн хэвшил төр засагтайгаа хамтран ажиллаж байгаад олон нийт болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгийн газрын хамт олон талархаж байна. Хандиваар цугласан амны хаалтуудыг эрсдэл бүхий газруудад тарааж, дүүргийн иргэдэд хүргэх ажлыг Дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулах болно.
Сэтгэгдэл байхгүй байна.