Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар ҮХЦ-д ханджээ
2015 онд Оюутолгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" болон "Туркойз хилл ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газраас өчигдөр орой Оюутолгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхгүй бол үйл ажиллагааг зогсоох болно гэдгийг "Рио Тинто" компани болон бусад хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна.
Тэгвэл Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга асуусан ч өнөөдрийг хүртэл хариулаагүй гэх мэдээллийг өглөө. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар Үндсэн Хуулийн Цэц/ҮХЦ/-д ханджээ.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж монголчуудад ашигтай байх ажлыг Засгийн газар хийхгүй байгаад олон нийт бухимдалтай ханддаг. Оюутолгойн орд газар нь 1200 тонн алт, 34 сая тонн зэсийн нөөцтэй бөгөөд 400 тэрбум ам долларын хөрөнгө бүхий орд газар. Гэтэл Монгол Улсын иргэдэд энэ орд газар үр өгөөжөө өгдөггүй, олон улсын арбитрын шүүхэд татварын асуудал хуримтлагдсан гээд олон асуудал бий.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Оюутолгой компанитай холбоотой асуулгыг асуужээ. Ерөнхий сайд хуульд зааснаар УИХ-ын гишүүний асуулгад 30 хоногийн дотор хариулах ёстой байтал хариултаа өгөөгүй, хууль зөрчсөн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оюутолгойн орд газартай холбоотой, гэрээ хэлэлцээрийн асуудлыг олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь түүнийг "Рио тинто" компанийн барьцаанд орсон гэж хардахад хүргэж байгаагаа ч хэлж байна.
Оюутолгойн гэрээг өөрчлөх боломжийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ашиглахгүй байгаа нь тэднийг харийнхны барьцаанд орж, монолчуудын эрх ашгийг уландаа гишгэж байнаа хэмээн үзжээ. Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалтнууд авлига авсан гэдгийг олон улсын хуулийн байгууллагынхан тогтоосныг хэлж байна. АНУ, Хонконг, Сингапурын шүүх дээр нотлогдоод байхад яагаад Оюутолгой, Рио тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суухгүй байна вэ гэдэг асуудал яригдаж байна. Ерөнхий сайд 30 хоногийн дотор хариу өгөх байсан ч хууль зөрчиж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуулгад хариулахгүй байна. 400 тэрбум ам.долларын баялгийн тухай ярьж байгаа. 1200 тонн алт, 34 сая тонн зэсийн тухай ярьж байхад Оюутолгойн хөрөнгө оруулагчдын гэрээг Монголын талд ашигтай болгохын төлөө Засгийн газар нэг ч алхам хийхгүй байна. Ерөнхий сайд барьцаалагдсан байна. ҮХЦ-д огцруулах бүрэн үндэслэлтэй болсон тул хандаж байна хэмээн ярилаа.
Сэтгэгдэл байхгүй байна.