Алтанбулаг дээр ачаа тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг сунгав
Засгийн газар өнөөдөр (2021.01.13)-ийн ээлжит хуралдаанаараа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл зогсоосон байсныг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Covid-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах үүднээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлэх юм байна. Гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.