Япончууд 16 давхар байшинг нэвтлэн, хурдны зам тавьжээ
Тэд одоо хурдны замаа 16 давхар байшинг нэвт цоолох мэт дайруулан тавьжээ.
Энэ барилгын доорх газрыг эзэмшигч эзэд бүр 1983 онд үл хөдлөх хөрөнгөө өөрчлөн барихаар шийдсэн байна. Гэтэл бөөн хоригтой тулгарчээ. Хотын эрх баригчид энд зам барихаар төлөвлөж, төлөвлөгөөгөө хэдийн баталсан байв.
Гэвч газрын эзэд бууж өгсөнгүй. Тэд авто замын корпорацитай удаан хэлэлцээр хийсний дүнд зөвшилцөлд хүрчээ. Ингээд 16 давхар цамхгийг босгохдоо түүний 4-өөс 8-р давхрын зайд нэвт авто зам өнгөрөхөөр төлөвлөж, ёсоор болгожээ. Одоо эдгээр давхарт зөвхөн шат, цахилгаан шат бий.