Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байруудын дунд барилга бариулахгүй

0

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байруудын дунд барилга бариулахгүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НийслэлийнХан-Уул дүүргийн2дугаар хорооны нутаг дахь Нутгийн буян болон Нэхмэлийн шарын орон сууцны байруудын дунд барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа аж.


Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.


Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга "Барилга барихаар ухсан тус газрыг барилгатай нь хамт 1994 онд өмч хувьчлалаар авсан юм билээ. Хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд барилгаа буулган, шинээр барилга барих зөвшөөрөл авсан. Ингээд газар шорооны ажил эхлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа” хэмээн хотын захирагчид танилцууллаа.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Энэ газар орон сууц бариулахгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэг талаар иргэдээс санал авах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, санал солилцох хэрэгтэй. 1994 онд мөнгөө төлөөд хувьчлалаар авсан бол газрыг нь өөр газар дүйцүүлэх байдлаар шийд” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.


Иргэд "Энд дахин төлөвлөлтийн барилга байгаагүй. Жижиг цех байсан газрыг хашаа татаж, томруулсан. Хоёр орон сууцны дунд талын талбай байсан юм. Одоо газар ухсаар хажуу талын байрны суурь руу орсон. Энэ давчуу зайнд барилга барина гэдэг хэцүү. Хажуу талын байрнаасаа найман метрийн зайнд л барилга барих гээд байгаа юм. Бидэнд хүүхэд тоглох тоглоомын талбай, ахмад настнууд нарлаж суух газар хэрэгтэй байна. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай л байгуулмаар байна” гэдгийг уламжилж байлаа. Мөн тэд Нийслэлийн Засаг даргыг зорьж ирэн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, барилга бариулахааргүй болгосонд талархаж буйгаа илэрхийллээ гэжНЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээсмэдээллээ.



 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.