БХБЯ, НЗДТГ хамтарсан ажлын хэсэг байгууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БХБ-ынсайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтаарбарилга, хот байгуулалтын салбар, нийслэлийнүйл ажиллагаагуялдуулах, нэгдсэн ойлголтод хүрэх, барилга, хот байгуулалтын бүтээн байгуулалтын тухайсанал солилцож,бэрхшээлийг ярилцав. Уулзалтын дүнд БХБЯ,НЗДТГ хамтарч,хууль, эрх зүй, техникийн шийдэл,гэр хороолол дэд төв,дэд бүтэц,бонд босгох зэрэг үндсэн дөрвөн ажлын хэсэг,газрын асуудлыг шийдэх дэд ажлын хэсэг байгуулжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны институдийн ажлыг түргэвчлүүлэх үүрэг чиглэлийгНийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар өглөө. Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны институдээс Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний явцыг БХБЯ-нд танилцуулахаар болсон юм.
Уулзалтад БХБ-ынсайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, БХБ-ын дэд сайд Э.Золбоо, БХБЯ- ны ТНБДС.Магнайсүрэн, БХБЯ-ны харъяагазар,нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцов.
Сэтгэгдэл байхгүй байна.