ЭМЯ: НИЙТ 1143 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ, 3 ХҮН НАС БАРЛАА

0
ЭМЯ: Нийт 1143 тохиолдол нэмэгдэж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины 1-р тунд 1859509 хүн, 2-р тунд 1323266 хүн хамрагдсан. Үүнээс Улаанбаатар хотод 1-р тунд 951193 хүн 2-р тунд 746083 хүн, орон нутагт 1-р тунд 908316 хүн, 2-р тунд 746083 хүн хамрагдсан.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 7102 шинжилгээнээс 1143 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 60372 боллоо.  Үүнээс  51448 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 685 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 419 хүн, гэрийн хяналтаас 266 хүн гарлаа

Коронавируст халдварын улмаас гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 286 боллоо.

УЛААНБААТАР ХОТ
-  80 настай эрэгтэй тавдугаар сарын 19-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  67 настай эмэгтэй тавдугаар сарын 17-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  43 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
 

Шинэ халдварын 1143 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  59647 болоо. 

Шинэ халдварын 1052 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 53537 боллоо. Орон нутагт 91 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  6110 боллоо. 

Хөвсгөл аймагт 17 /115/, Увс аймагт 26 /100/, Булган аймагт 8 /184/, Сэлэнгэ аймагт 1 /512/, Завхан аймагт 2 /497/,  Хэнтий аймагт 4 /95/, Дорнод аймагт 5 /67/,  Ховд аймагт 1 /269/,  Архангай аймагт 2 /382/,   Төв аймагт 56 /1145/, Баянхонгор аймагт 1 /86/,  Говь-Алтай аймагт 5 /289/,  Дархан-уул аймагт 4 /717/,  Орхон аймагт 9 /766/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4727 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 122, хүнд 462, хүндэвтэр 1665, хөнгөн 2478 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex