Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгарууллаа

0

Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгарууллаа

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, индексийн урамшуулал олголоо. Төрийн болон төрийн бус өмчийн 20 сургууль, 20 цэцэрлэгийг нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгээр шалгаруулж, шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар болон албаны бусад хүн гардуулсан юм.

Шилдэг сургуулиар Баянзүрх дүүргийн Тэмүүжин өрлөг, 33, 97 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 2, 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 73, 20, 93 дугаар сургууль зэрэг 20 сургууль шалгарсан бол шилдэг цэцэрлэгээр Сонгинохайрхан дүүргийн 113, 110, 107, 112 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 121, 28 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 64, 213, 136, 63 дугаар цэцэрлэг зэрэг 20 цэцэрлэг шалгарсан байна


Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд танхимын сургалт түр завсарлаж, хичээл сургалтын үйл ажиллагаа зайн сургалтад шилжсэн. Боловсролын салбар танхимын болон зайн хосолсон сургалт зохион байгуулах, цахим сургалтын шинэ арга зүйд суралцах, сургалтын цахим сан, контент боловсруулах, цахим хичээл бэлтгэх, сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зэргээр ачаалал ихтэй ажиллаж байна. Иймд зөвхөн шилдэг сургууль, цэцэрлэг шалгаруулж индексийн урамшуулал олгодог байсныг өргөжүүлж Бүтээлч багш, Оюуныг тэтгэгч багш, Шилдэг сургалтын менежер, Шилдэг арга зүйч, Шилдэг нийгмийн ажилтан, Зөвлөгч багш, Судлаач багш нарыг шалгаруулан зөөврийн компьютероор урамшууллаа. Мөн боловсролын салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажиллаж, ажлын амжилт, ёс зүй, ур чадвараараа хамт олноо манлайлсан есөн багшийг дүүрэг бүрээс шалгаруулж, түрээслээд өмчлөх орон сууцны эрхээр шагнах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргаж, шагналыг гардуулсан юм.


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Коронавирусийн халдвар өндөр байгаа энэ үед боловсролын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид маань хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө олон эрсдэлийг туулж байна. УОК, НОК-оос гаргасан шийдвэрүүдийг чандлан биелүүлж, боловсрол, хичээл, хүмүүжлийн ажлыг тасралтгүйгээр зохион байгуулж байгаа багш нартаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар индексийн урамшуулал олгох ажлыг олон багш нарт хүртээхийн тулд түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах, зөөврийн компьютероор урамшуулж эхэллээ. Энэ бол эхлэл. Бид цаашид энэ ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Шавийн эрдэм багшаас гэдэг. Бид сайн багш нартай байж гэмээнэ сайн шавь нартай болно. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex