“Ододтой Бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо

0

Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон BBC телевизийн бүтээл "Dancing With The Stars”- "Ододтой бүжиглэе” шоуг "Монгол” телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болголоо.

Тэгвэл гурван сарын турш үргэлжилсэн "Ододтой бүжиглэе” шоуны ялагчийг тодруулах финалын шалгаруулалт /2021.06.06/өчигдөр болж үзэгчдийн хамгийн өндөр саналаар Б.Баттөр, Б.Халиун нар шоуны ялагчаар тодорлоо.
"Ододтой бүжиглэе”шоуны ялагчаар тодорсон Б.Баттөр, Б.Халиун нар шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлах болсноо зарлалаа.

Харин шоуг зохион байгуулагчдын зүгээс хамтрагч бүжигчин Б.Халиунг 10 сая төгрөгөөр шагнахаар боллоо.

Шоуны нэгдүгээр улирлын ялагчаар тодорсон Б.Баттөр нь "Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан тэрээр томоохон компаниудын рекламын нүүр царайгаар тодроод зогсохгүй "Сайн уу, амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Мөн олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд өрсөлдөөд алтан медаль хүртээд зогсохгүй Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм.

Түүний бүжгийн хамтрагч Б. Халиун нь бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, бүжгийн спортоор 6 жил хичээллэж буй бүжигчин, бүжгийн багш, дасгалжуулагч юм. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй "Шарка Барка” dance чалленжийг явуулж байгаа шинийг санаачлагч юм.

BBC телевизийн бүтээл "Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэн нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагдсан. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж гиннессийн номонд бичигдсэн юм. Дүрэм нь тун энгийн бөгөөд олны танил хүмүүс мэргэжлийн бүжигчидтэй хамтарч үзүүлбэр үзүүлэх ба шүүгчдийн оноогоор болон үзэгчдийн санал хураалтаар дүгнэгддэг юм.

Тэгвэл олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэдэг шоуны нэгдүгээр улиралд Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин Т.Санчир, Б.Баттөр буюу "Ангууч”, "Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав, дуучин Ч.Уранхолбоо, жүжигчин Д.Ганцэцэг, дуучин Д.Намсрайноров, жүжигчин Ч.Ундрал, дуучин С.Эрдэнэцэцэг, модель, жүжигчин Ц.Аззаяа, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Рэппэр Н.Цэцэнбилэг, дуучин Б.Маралжингоо нарын уран бүтээлчид амжилттай оролцлоо.

Харин шоуны шүүгчээр МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр, МУСТА, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан, Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, "Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч О.Саранхүү, "Поп дива” С.Наран ажилласан билээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex