Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд автомашин хандивлалаа
Баянзүрх дүүрэгт 10 гаруй ажил автомашингүй байсан Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хандивлалаа. Тэрбээр "Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө цурам хийлгүй зүтгэж байгаа та бүхний ажилд бага ч гэсэн тус болох үүднээс "Приус-30” маркийн автомашиныг хандивлаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алтан гарт, цагаан нөмрөгт, энх цагийн эгэл баатрууд та бүхэн минь өнөө цагийн Монголын жинхэнэ баялаг шүү” гэлээ.
Автомашин хүлээн авсан өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд "Иргэндээ хүрч үйлчлэхийн тулд бид зарим тохиолдолд алхаж, заримдаа такси барьдаг байсан. Холбогдох удирдлагуудад энэ талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч шийдэгддэггүй. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан биднийг дэмжиж богино хугацаанд шийдвэрлэсэнд талархаж байна” гэсэн юм.
Баянзүрх дүүрэг 28 хороо, 370 мянга гаруй иргэнтэй. Хороо бүр дунджаар 10000-25000 иргэнтэй. Өрхийн эрүүл мэндийн төв өдөрт 300-500 иргэнд үйлчилдэг байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Сэтгэгдэл байхгүй байна.