“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 180 сая мод тарих хөтөлбөрөө эхэллээ

0

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 180 сая мод тарих хөтөлбөрөө эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "Эрдэнэс Тавантолгой” компани нэгдэж "Сая тонн-Сая мод” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр замын дагуу 10 сая мод тарьж, ногоон зурвас байгуулах ажлын нээлт 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон яам, аймаг, компанийн удирдлага оролцов.
 
сонин mn
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компаниуд 2021-2030 онд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс аймагт 180 сая мод тарьж ургуулах юм.
Нийт модны 32 хувь буюу 57 саяыг нь говийн бүсэд, үлдэх 123 саяыг  хувьцаа эзэмшигч бүрийг төлөөлөн ойт хээрийн болон хуурай хээрийн бүс нутгийн цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах болон уул уурхайн нөлөөлөд өртөж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор тарина.
"Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, "Эрдэнэс Тавантолгой” ХК, ХААИС-ийн Агроэкологийн их сургууль, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
 
 
 
Байгальд хөрөнгө оруулах цаг болсон. Гэхдээ мод тариад орхих биш, арчилж тордож ургуулах нь чухал гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.
 
Тэрбээр нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувийг хамарсан цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалахад уул уурхайн компаниуд идэвх, санаачилгатай оролцож байгаад Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Цөлжилтөд их нэрвэгдсэн аймгийн хувьд "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Сая тонн-Сая мод” хөтөлбөрт манлайлан оролцохоо Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хэллээ.
Батлан хамгаалах салбарынхан 10 жилийн хугацаанд 22 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Давхардсан тоогоор 150 мянга гаруй хугацаат болон гэрээт алба хаагч хамгийн хүнд гэгдэх байршилд ажиллах юм байна.
Говийн бүсэд мод тарьж, арчилж ургуулахын тулд шинээр худаг гаргахаас гадна Загийн усны хоолой, Цагаан цав гүний усны орд зэргээс усны хэрэглээг хангахаар тооцсоноо "”Эрдэнэс Тавантолгой  ХК-ийн Дотоод хяналт,  эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат хэлэв.
"Сая тонн-Сая мод” хөтөлбөрт "Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компани болох Нүүрс баяжуулах үйлдвэр, "Зүүнбаян төмөр зам”, "Гашуунсухайт төмөр зам”, "Тавантолгой түлш”, "Гашуунсухайт автозам” болон Цанхийн уурхайнуудын гэрээгээр туслан гүйцэтгэгчид оролцох юм байна.
 
сонин mn
 
сонин mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex