“Байрнаасаа хөдөлсөн чулуу...” яадаг билээ, Д.Батцогт оо

710

“Байрнаасаа хөдөлсөн чулуу...” яадаг билээ, Д.Батцогт оо МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс татгалзсан Д.Батцогт тодорхой хаяггүй зун намрын сарыг бараад өнөөдөр Aрдчилсан хүчний холбоонд нэгдэв. Хагас галзуу хэлтнүүдээс бүрдсэн уг фракцийг З.Энхболд толгойлдог. Тэгэхээр тэр УИХ-ын даргын мэдэлд шилжсэн байна. Чухам юу бодож З.Энхболдыг сонгосныг одоогоор таах юм алга. Яахав, улстөр бол тохироо. Ямар нэгэн тохироо хийсэн байж таарна. Улстөрийн ороо бусгаа үед ийм нүүдэл хийж байгаад олон хүн гайхаж байгаа болов уу. Яагаад гэхээр Д.Батцогт бол яагаад ч лидер улстөрч биш.

 

     Түүний үнэ цэнэ бол улстөрд төдийлөн нөлөө үзүүлэхээр биш. Хувь хүн талаасаа ямар үнэ цэнэтэй байдгийг би мэдэхгүй. Ямартай ч тэр хувь улстөрчийн зүгээс сонголт хийлээ. Хийхдээ, алдав уу, онов уу гэдгийг цаг хугацаа л харуулна. Харуулахдаа ойрын үед харуулна. Ерөөсөө л улстөрийн мөчлөг богинын дээр бусгамтгай улстөртэй манайх шиг улсад 2015 оны сүүлч, 2016 он гэхэд харуулна.
 

 

    Энэ цагт л Д.Батцогтын нүүдэл хаа хүрснийг мэднэ. Ямартай ч тэр эрх баригч намыг сонгож. Сонгохдоо УИХ-ын даргын фракцийг сонгожээ. Тэр хэрвээ богинын нүүдэл хийж, ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаагаар энд хандсан байж болох. Хэрвээ уртын нүүдэл хийсэн бол орон зай тун бага харагдаж байна. Тоймгүй их мөнгө болон бусад зүйлээр дэнчин тавьж намын жагсаалт руу тэмүүлдэг нэг ёс бий болсныг ч эндээс салгаж ойлгох хэрэггүй. Үүнийг багцаалж орж ирсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тэр "Шударга ёс” эвслийн нэр дээрээс 2012 онд ахин сонгогдох эрхээ олж авсан. Магадгүй голсон юм шилд орох цагийг ч тэр харж мэднэ. Ерөөсөө улстөр гэж барьцгүй зүйл. Хэн худлаа нүүдэл хийж, хэн худлаа ярьж луйвардаж, хулгайлж чадаж байгаа нь л амьдардаг орчин. Ямартай ч "байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” хэмээн ярьдаг нь ч үнэний ортой. Сүүлийн хэдэн жилд суудлаа бүү хэл гүйдлээ олохгүй байгааг Д.Батцогтын улстөрийн байдлаас харж болно.

 

       Ингээд албан мэдээлэл сөхвөл, "Aрдчилсан хүчний холбооны нийслэлийн чуулган өнөөдөр болж байна. "Монголоо шинэлчилье” уриатай тус холбоонд эх орноо хөгжүүлэх, шинэчлэх хүсэлтэй гишүүд, дэмжигчдээр өдөр бүр эгнээгээ тэлж байгааг удирдагчид нь хэлж байсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт тус холбоонд нэгдэж буйгаа зарлаж, Нийслэлийн чуулганд хүрэлцэн ирлээ.

 

      Тэрбээр "Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж байсан. Тиймээс тус холбоонд нэгдэх шийдвэр гаргалаа” гэж ярьсан юм. Ардчилсан Хүчний Холбоо нь сонирхолын клубуудын үйл ажиллагаан дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага учраас намын харьяалал харгалзахгүй нэгдэх боломжтой байдаг” хэмээжээ.

 А.Гал

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

710 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex