"Сумын хөгжил-инженерийн дэд бүтцийн хангамж” төслийг 18 аймгийн нийт 59 суманд хэрэгжүүлж ажиллана. Тус төсөлд Төв аймгийн Батсүмбэр сум хамрагдаж байгаатай холбоотойгоор сумын иргэдэд төслийн талаарх танилцуулга мэдээлэл өгч, иргэдийн оролцоог хангах хүрээнд сайд Б.Мөнхбаатар Батсүмбэр сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Төв аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын дарга Б. Насанжаргал, тус аймгийн ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, Батсүмбэр сумын ИТХ-ын дарга Б.Цэцэнтунсаг, сумын Засаг дарга Д.Ганболд нар оролцов. Сумын иргэдийн хувьд ахмадуудын асрамжийн газрын албан хаагчдын орон сууц барих, цаашлаад ипотекийн зээлд орон нутгийн иргэдийг түлхүү хамруулах, орон сууц болон амины сууцанд тохь тухтай амьдрах хүсэлтэй байгаагаа, мөн спорт төв, соёлын төвийн барилгын асуудлаа шийдвэрлүүлэх зэрэг асуудлаар саналаа хэлж байлаа. Уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар аймгийн төвүүд, сумдад инженерийн дэд бүтэц тавигдсанаар барилгажилт явагдаж, улмаар орон сууц, эмнэлэг, сургууль, соёлын төв, усан бассейн зэрэг газрын дээрх бүтээн байгуулалт бий болно, гэхдээ энэ бүх ажлыг иргэдийнхээ оролцоотой, зөв төлөвлөлттэй буюу хаанаа юу байгуулах талаарх зөвшилцлийг бүрэн хангасны үндсэн дээр явуулах ёстой гэдгийг сумын удирдлагагуудад зөвлөж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.