As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Залуу жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авчээ

0

Жил бүр Япон улсын Осака хотноо зохион байгуулдаг 17 дахь удаагийн Олон улсын Азийн кино наадмын сүүлийн шатанд найруулагч Ж.Сэнгэдоржийн Худалдагч охин кино шалгарч Гран при цомд Азийн бусад шилдэг 14  кинотой зэрэгцэн өрсөлдөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ жил тус наадамд 954 кино өрсөлдөж сүүлийн шатанд 15 кино шалгарч үлдсэн билээ.

Түүнчлэн найруулагч Ж.Сэнгэдоржийн Худалдагч охин киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авчээ.

Монголын өнөө цагийн кино урлагийн сор болсон найруулагч Ж.Сэнгэдоржийн хараанд өртөн, киноных нь гол дүрд тоглосон гэж бодохоор хэр ирээдүйтэй, авьяастайгийнх нь нэгээхэн илрэл болов уу.

Master film-ийн жүжигчин, 21 настай Б.Баярцэцэг өмнө нь YZ tv-д байсан. Олон, олон сонирхолтой контентоороо олны талархлыг ихэд хүлээсээр буй тэрбээр Оскарын шагналт Монголын анхны жүжигчин болж, Холливүүдэд гялалзахыг мөрөөддөг.

Түүндээ хүрэхийн тулд дэлхийд алдартай урлагийн сургууль болох Juilliard-д сурах зорилготой яваа Б.Баярцэцэг дуулах, хөгжим тоглох, зурах, жүжиглэх зэрэг олон талын авьяастай.

Эх сурвалж: Seen.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.