Женко тодрох уу, бүдрэх үү

0

Женко тодрох уу, бүдрэх үү

 

Хаврын улс төр халуухан эхэлж байна. Чуулган эхлэхтэй зэрэгцэн экс Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрд эргэн ирснээ зарлалаа. 

Гэхдээ тэр улс төрд зүгээр ч нэг ирсэнгүй. Намынхаа тамгыг атгаж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхээр иржээ. Монгол Улс 1990 оноос хойш зургаа дахь төрийн тэргүүнээ сонгоод буй. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх. Тэднээс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар хоёр удаа сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусаад улс төрд төдийлөн идэвхтэй оролцоогүй. Улс төрийн "хөшигний ард” явж ирсэн. Харин нэг удаа сонгогдсон Н.Энхбаяр улс төрд эргэн ирж, намынхантайгаа ач тач үзэлцэж байв. Ерөнхийлөгчөөс буусан хойноо улс төрд эргэн ирсэн хоёр дахь хүн нь Х.Баттулга болж байна. Эндээс харахад, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжоо ашиглаж чадаагүй эрхмүүд улс төрд эргэн ирдэг бололтой. Энэ нь ч учиртай. Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржид тахимаа өгсөн. Түүний ялагдал намынхантай нь холбоотой гэж тэр үздэг учраас хорссондоо, мөн "хаан байх” хүсэл нь ханаагүй учраас улс төрд оролцох болсон билээ. Гэхдээ түүний улс төр сайнаар дуусаагүй.

Х.Баттулгын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхээ "тас цохиулчихсан”. Үүний гол зохион байгуулагч нь одоогийн Ерөнхийлөгч билээ. Х.Баттулга 1963 онд төрсөн, 59 настай. Улс төрөөс зодог тайлахад арай эртдэх биз. Хамгийн гол нь Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллачихсан бол түүний хүсэл сонирхол ханах байсан болов уу. 

Үндсэндээ Н.Энхбаяр, Х.Баттулга хоёр дахин сонгогдох боломжоо ашиглаж чадаагүй учраас улс төрд эргэн ирж байгаа юм л даа. Нөгөөдүүл нь хоёр удаа сонгогдоод, байж болох бүхий л хугацаагаа ашиглачихсан учраас ханачихаж байгаа юм. Үе үеийн Ерөнхийлөгч нар хоёр удаа сонгогддог жишиг бараг тогтсон. Тиймээс дээрх хоёр эрхэм ийм сэтгэлзүйгээр хандаж, түүндээ хөтлөгдөө биз. Х.Баттулгын хувьд дахин улс төрд орж ирж буй шалтгаан нь ийм.

Х.Баттулгын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхээ "тас цохиулчихсан”. Үүний гол зохион байгуулагч нь одоогийн Ерөнхийлөгч билээ. Х.Баттулга 1963 онд төрсөн, 59 настай. Улс төрөөс зодог тайлахад арай эртдэх биз. Хамгийн гол нь Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллачихсан бол түүний хүсэл сонирхол ханах байсан болов уу. Үндсэндээ Н.Энхбаяр, Х.Баттулга хоёр дахин сонгогдох боломжоо ашиглаж чадаагүй учраас улс төрд эргэн ирж байгаа юм л даа. Өөр ч шалтгаан бий байх. Тэр дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хашихдаа дорвитой ажил хийж чадсангүй. Парламентад дийлэнх олонхийг бүрдүүлсэн МАН түүнийг бүрэн эрхийнх нь хугацаанд "хөдөлгөсөнгүй”. Ямар сайндаа л өөрийнхөө дахин нэр дэвших эрх мэдлийг алдаж байхав дээ. Харин АН-ын дарга болж гэмээнэ, 2024 оны сонгуульд намаа тэргүүлж орно. Ялалт байгуулбал, Ерөнхий сайд. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайд нь урьд урьдынхаас эрх мэдэлтэй, хүчтэй болсон. Танхимаа өөрөө бүрдүүлэх бүрэн эрх нь бий. Түүнчлэн, АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилдог байх өөрчлөлт 2021 оны эхэнд Авлигын эсрэг хуульд орсон. Тэгэхээр Ерөнхий сайд бол Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй албан тушаал. 

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш Ерөнхийлөгч бол бэлгэ тэмдгийн чанартай албан тушаал болсон. Тийм ч байх ёстой биз. Ийм учраас Х.Баттулгын улс төрд даагаа нэхэх өөр нэг шалтгаан нь Ерөнхий сайдын сэнтий.Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхмүүд дахин улс төрд орж ирж бужигнуулаад байгааг хазаарлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насны босгыг 50 болгон нэмсэн. Өөрөөр хэлбэл бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч  дахин улс төрд орж ирэхээргүй "тэтгэвэртээ суух” нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ өөрчлөлтийг хийсэн гэсэн үг. За энэ ч яахав, хуулийн өөрчлөлтийн үр дүнг цаг хугацаа харуулах болов уу.

Одоо харин Х.Баттулгын ойрын улс төр ямар байх бол гэдэг нь сонирхол татна. Хаврын улс төрийг тэр нэн сонирхолтой болгож байна. Хаа очсон газраа ер нь шуугиулж явдаг нөхөр л дөө. Сунгаанаар хэн нь ялах бол. Түүнийг намынх нь жирийн гишүүд хүчтэй балиашиглаж байна. Харин намын лидерүүд нь төдийлөн дэмжиж харагдсангүй. Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл нарын зүгээс Женког залуучууддаа зай тавьж өгөхийг хүсэж буй. 

Гэхдээ сонгуулийн үр дүн намын лидерүүд бус жирийн гишүүдийн саналаар шийдэгдэх учиртай. Монголын ардчил­сан холбоо /МоАХ/ 21 аймагт салбартай. МоАХ-г тэр олон жил толгойлж ирсний хувьд холбоогоороо дамжуулж, сонгуульд амжилт үзүүлэх боломжтой. 

Женко сайн муугаараа танигдсан үндэсний лидер. Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөж чадаагүй явдал нь түүний рейтингийг гишүүдийн дунд илүүтэй өсгөчихсөн талтай. Боорлуулж буй хүнийг өмөөрдөг өрөвч сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Тэр мөнгөтэй, намдаа эрх мэдэлтэй. 

Тиймээс ялах магадлал тун өндөр. Ж.Батсуурийн хувьд намынхаа тодорхой хүрээнд танигд­сан болохоос тэр бүр мэдэхгүй. Намынх нь баруун аймгийн гишүүд бараг танихгүй.Тэгэхээр Х.Баттулга намын дар­гын сонгуульд ялах нь тодорхой биз. Гэхдээ тэр АН-ын дотоод эв нэгдлийг хангаж, шинэчилж чадах болов уу. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд их хурал зохион байгуулсан. Тэд цөөнхийн дэмжлэгийг хүлээж байгаа. 

Харин намын даргын дотоод сунгааг зохион байгуулж буй АН бол гол цөм нь. Женко улс төрд дахин орж ирснээрээ олонхийг бүрдүүлж буй энэ хэсгийг эвдрэлцүүлэх, хуваах аюул буй. АН-ын өнөөдрийн хуваагдал, ялагдлын нэг буруутан нь тэр өөрөө. Тиймээс АН-ыг эв нэгдэлтэй байлгана гэж үнэмшихэд хэцүү. Намынх нь залуучууд үнэндээ таатай бус хүлээн авч байгаа. Гэвч намд нь Женког хүчтэй шүүмжлэх зоригтой залуу улс төрч алга."АН-ыг залуучууд нь авч явах ёстой” гэж ахмадууд нь дуугарах болсон ч залуучууд нь зориглохгүй байна. АН-ын 70-аад оныхон болох Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарын залуучуудыг намынхаа ачааг үүрэх ёстой гэж гишүүд, дэмжигчид нь үздэг ч, хэн нь ч нэр дэвшсэнгүй. Тэгэхээр үеэ өнгөрөөсөн Женко дахин "тайзан дээр” гарч ирж, тоглохоос өөр яах билээ.

Дээр хэлсэнчлэн Х.Баттулга намын даргаар сонгогдох магадлал өндөр л дөө. Үүнийгээ ч өөрөө мэдэж байгаа байх. Тэр АН-ын тамгыг атгаж чадвал, улс төр илүү сонирхолтой болно. Улс төрийн намыг ийм харизмтай улс төрч удирдах нь олон нийтэд таалагддаг. Үнэмлэхүй эрх баригчтай Женко шиг улс төрч л үзэлцэнэ. 

Гэхдээ тэр дотоод сунгаанд яллаа ч шүүхийн "босго давахгүй” бүдэрч мэднэ. Шүүх түүнийг намын даргаар бүртгэхгүй "унжих” магадлалтай. Х.Баттулга намын дарга болж чадахгүй бол улс төрд том тоглогч байж чадахгүй. Засгийн газрын сайдын суудал бөглөх сонирхол түүнд байхгүй нь тодорхой билээ.

Т.АМАРТҮВШИН 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex