Амтат гүзээлзгэнэ жимсний ач тус
Бидний эх орны өнцөг булан бүрт олон төрлийн витаминаар баялаг жимс, жимсгэнэ ургадаг билээ. Хүүхдүүд төдийгүй томчууд бид ч амтархан иддэг гүзээлзгэнэ жимс нь олон төрлийн ач тустай юм. Тэдгээрийг жагсаавал:
1. С аминдэмийн агууламж өндөр учраас дархлаа сайжруулна. 1 аяга гүзээлзгэнэд ойролцоогоор 84 мг С аминдэм агуулагддаг.
2. С аминдэм нь коллагений нийлэгжилд оролцдог учраас арьсыг толигор, зөөлөн болгож, залуужуулна.
3. Антиоксидант ихээр агуулдаг учраас нүдийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаална.
4. Антиоксидант нь хавдар тусах эрсдлийг бууруулна.
5. Гүзээлзгэний найрлага дахь ellagic acid нь хавдрын эсийн ургалтыг зогсооно.
6. Зүрх судсыг хамгаалж, чөлөөт радикалын гэмтлээс сэргийлнэ.
7. Үрэвслийг намдаана, СРБ-ийн хэмжээг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан.
8. Найрлага дахь Кали нь даралт бууруулахад тусална.
9. Эслэг агуулдаг тул өтгөн хялбар гадагшлахад тустай.
10. Олон төрлийн В аминдэм, манган зэрэг хүний биед шаардлагатай эрдэс, аминдэмүүдийг агуулна.
Сэтгэгдэл байхгүй байна.