"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛЛОО
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагаас цахимаар хуралдлаа.
Хурлыг хувьцаа эзэмшигч иргэдэд нээлттэй, цахимаар хэлбэрээр компанийн www.ett.mn хаяг "Live” цонх, www.facebook.com -ийн "1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжуулсан бөгөөд хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцлоо.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэмд оруулах өөрчлөлт, ЭТТ бонд буюу өрийн бичгийг гадаад, дотоодын үнэт цаасны зах зээлд нээлттэй, хаалттай хүрээнд санал болгох чиглэлээр холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл байхгүй байна.