4.3 тэрбумын хахууль авч, мөнгө угаасан З.Ганбаатарт 20 саяар торгох ял оноожээ

0

CapturezganОффшор бүсээр дамжин хулгайлагдсан 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад нөхөн төлүүлсэн талаарх мэдээллийн мөрөөр нэхэн сөхвөл З.Ганбаатар гэх этгээд "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эл хэргийг үйлджээ.

Тодруулбал, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч дарга асан З.Ганбаатар нь ОХУ-ын хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг "СП ЗАО ИВС” компанийн захирал Зимин Алексей Владимировичээс 4,3 тэрбум төгрөгийн хахуулийг өөрийн хүү болох Г.Эрдэнэчулууны оффшор дансаар дамжуулан авч мөнгө угаасан нь тогтоогдсон байна. /Г.Эрдэнэчулуун нь дуучин Ука буюу Д.Уламбаярын нөхөр билээ./

Ингэхдээ, тус үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэр” ХК-тай 2003-2012 онуудын хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах, харилцан ашигтай байх…” гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн Оросын Холбооны Улсын Петербург хот дахь "Nomos” /Номос/ банкан дахь 40702840700450548201 тоот данснаас "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатын Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулсан "Рrocess Control Intelligent Application” компанийн Латви Улсын "Аs Citadele” /Ас Ситаделе/ банкан дахь LV11PARX0009790520001 америк долларын дансаар дамжуулан олгожээ.

Мөн З.Ганбаатарын хүү болох Г.Эрдэнэчулууны үүсгэн байгуулсан "Роwer Wit limited” /Повер Вит Лимитэд/ компанийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн "NSBC” /Эн Эс Би Си/ банк дахь 640099859838 дугаарын америк долларын дансанд үргэлжилсэн үйлдлээр

  • - 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 765,000 америк доллар,
  • - 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 510,000 америк доллар,
  • - 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 америк доллар,
  • - 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 480,000 америк доллар,
  • - 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 520,000 америк доллар,
  • - 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 америк доллар, нийт 3,375,000 америк доллар буюу 4,347,312,050 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан байна.

Ийнхүү хахуулиар олсон орлого буюу 4,347,312,050 төгрөгийг хууль бус эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор  Г.Эрдэнэчулууны үүсгэн байгуулсан оффшор компанийн дансаар авч, 1,2 тэрбум төгрөгөөр 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Эрдэнэчулууы нэр дээр Лондон хотод 110 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авч мөнгө угаасан байна.

Мөн "…Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Л.Дэлгэрбат нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал 3.Ганбаатартай санаатай нэгдэж, төлөвлөн зохион байгуулж Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан "Рrocess Control Intelligent Application” компанийг бусдаар төлөөлүүлэн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 5,054,642.53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад захиалагч буюу "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн өөрөө гарын үсэг зурж, 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн "Рrocess Control Intelligent Application” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2,070,173,580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулжээ.

Дээрх хэргийн улмаас олсон 2,070,173,580 төгрөгийн хууль бус эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор 2006 оноос 2016 оны хооронд Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан "Рrocess Control Intelligent Application” компанийн Бүгд Найрамдах Латви Улсын Аs Citidale банк дахь LV11PARX0009790520001 америк долларын харилцах дансанд шилжүүлэн ашиглаж мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн нь мөн тогтоогдсон байна.

Ийнхүү хууль бусаар хөрөнгөжиж, хахууль авч, мөнгө угаасан этгээд  З.Ганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорин сая төгрөгөөр торгож, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Харин Л.Дэлгэрбатад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван нэгэн сая төгрөгөөр торгож, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.

Энэ мэт тэрбум тэрбумаар хахууль авч, мөнгө угааж, хууль бусаар хөрөнгөжиж буй этгээдүүдэд хэдэн саяар торгох ял оноогоод л өнгөрдөг нь эл гэмт хэргийг улам өөгшүүлж буйг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг хэдийнээ болжээ…

 

https://mass.mn/n/84590

 


URL: http://www.fact.mn/457405.html

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex