ОХУ-ын пуужингийн довтолгоонд Украины 11 иргэн амь үрэгдэж, В.Путин дахин цохилт өгнө гэв

0
ОХУ-ын пуужингийн довтолгоонд Украины 11 иргэн амь үрэгдэж, В.Путин дахин цохилт өгнө гэв

Пуужингийн цохилтын улмаас одоогоор 11 хүн амь үрэгдэж, 64 хүн шархадсан болохыг Украины Онцгой байдлын алба мэдээллээ.
Даваа гарагийн өглөө ОХУ-аас Украины хотуудад агаарын цохилт өгснөөр энгийн иргэд амь үрэгдэж, олон хүн шархдаж, ус, цахилгаан, дулааны хангамж тасалдсан байна. Дайны эхэн үеэс хойш Украины хотуудыг чиглэсэн хамгийн ноцтой довтолгоо болж буй энэ үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пуужингийн цохилтоо үргэлжлүүлнэ хэмээн сүрдүүлжээ.

Энэ нь бямба гарагт Керчийн хоолойн гүүрийг дэлбэлсэн халдлагын хариу арга хэмжээ болохыг Владимир Путин мөн мэдэгдсэн байна. Крымийн хойгийг ОХУ-тай холбодог тус гүүрийг дэлбэлж, хөдөлгөөнийг саатуулсан нь Украины аюулаас хамгаалах албаны зохион байгуулсан халдлага гэж өмнөх өдөр нь тэрбээр буруутгаад байв.

"Хэрэв нутаг дэвсгэрт маань террорист халдлага үйлдэх оролдлого үргэлжилсээр байвал манай хариу арга хэмжээ ОХУ-д учирч буй аюулын түвшинд тэнцэхүйц хатуу байх болно” хэмээн тэрбээр даваа гарагт Үндэсний аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр онцолжээ.

Түүний хэлснээр ОХУ-ын хариу цохилт Украины эрчим хүч, холбоо харилцааны дэд бүтэц болон цэргийн байгууламжуудыг онилсон аж. Хэдий тийм боловч нийгмийн сүлжээнд тархсан нотлох баримтуудаас харвал Киевийн төв хэсэг дэх хүн ихтэй парк, ачаалалтай авто замын уулзвар, явган зорчигчийн гүүр зэрэг иргэдэд зориулсан дэд бүтцүүдийг ОХУ-ын пуужингууд оносон байна. Мөн өглөөний ид ачааллын үеэр агаараас довтолсон нь зориуд энгийн иргэдийн амь насыг хөнөөх зорилготой байсан хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський мэдэгджээ.

Пуужингийн цохилтын улмаас одоогоор 11 хүн амь үрэгдэж, 64 хүн шархадсан болохыг Украины Онцгой байдлын алба мэдээлсэн байна. ОХУ-аас нийт 84 холын тусгалтай далавчит пуужин харваж, 24 дроноор довтолсон бөгөөд Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин тэдгээрийн хагасыг нь устгасан болохыг мэдээлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ОХУ-ын энэхүү довтолгооноос гүн цочирдсоноо илэрхийлж, "Дайны байдлыг улам хурцатгасан дахин нэг хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл” хэмээн буруутгажээ. Түүнчлэн ОХУ-ын арми энгийн иргэд рүү довтолсон нь "XXI зуунд байж боломгүй үйлдэл” хэмээн Европын Холбооны гадаад бодлогын дарга Иосеп Боррелл "Twitter” хуудастаа бичжээ.

 
https://gogo.mn/r/6nx6y

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex