ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД СОНСОХОД ТОХИРОМЖТОЙ ДУУНУУД

0

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД СОНСОХОД ТОХИРОМЖТОЙ ДУУНУУД

 

Шинэ жилийн баярын тухай дуунуудыг тоолоод баршгүй. Бидний чихэнд хоногшсон маш олон уран бүтээл байдаг. Гэхдээ энэ удаад хүн бүрийн мэддэгээс арай өөр уран бүтээлүүдийг онцолж байна. Цас хаялсан өвлийн өдрүүд тэр тусмаа, шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд сонсохгүй өнгөрч болохгүй дуунуудыг онцоллоо.

  1. Хамгийн түрүүнд онцлох дуу бол "Let it snow”.
    Учир нь аль ч цаг үед хуучирдаггүй уран бүтээл гэж үүнийг л хэлэх байх. Сонсох төдийд л олон дурсамж сэргээдэг энэ уран бүтээлийг цас хаялсан шинэ жилийн өдрүүдэд сонсохгүй өнгөрөөж боломгүй.
 2. Mariah Carey All I want for Christmas is you Энэ дуу сүүлийн 30 жилд бүтээгдсэн хамгийн алдартай зул сарын дуу ч байж мэднэ. Энэ дууг Мерайя Кэри, Уолтер Афанасьефф нар зохиожээ. Энэ дуу 1994 оны намар бичигдсэн ба дууг зохиоход 15 минут л зарцуулсан гэдэг. 
 
3. Энэ дууг сонсоход таны нүдэнд "Coca Cola” харагдаж байна уу. Сонсоод бүжиглээрэй. Дууны клип таныг өөрийн мэдэлгүй инээхэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
 

4.Abba - Happy New year

Жил болгоны баярын үдэш дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэдэг энэхүү дуу 1980 оны нэгдүгээр сард бичигдсэн "Happy new year” дуу нь анх мьюзиклд зориулж бичигдэж байжээ. Уг дууг анх "Ааваа шинэ жилийн өдөр бүү уугаарай” хэмээн хөгжилтэй, баярын шинжтэйгээр нэрлэж 1980 онд бичүүлж байв. Харин Англи хэл дээрх хувилбар нь сүүлд 1999 онд бичигдсэн ба энэхүү хувилбараараа хит болжээ.


5. Энэ дууг халуун шоколад уунгаа цонхоор цас хаялахыг харангаа сонсоод үзээрэй. Болоод өнгөрсөн олон зүйлийг бодон ирэх жилдээ ямар шинэ дурсамжийг бүтээх талаар эргэцүүлээрэй.


6.Шинэ жилийн өдрүүдэд найз нөхөдтэйгөө уулзан элдвийг ярилцан хөгжилдөх ч сайхан шүү. Хамтдаа хөгжилдөнгөө сонсоорой.


7.Жил жилийн шинэ жилээр уламжлал юм шиг хаа сайгүй сонсогддог тоотой хэдэн дуу байдгийн нэг бол яах аргагүй "Jingle bell rock” юм. Гэхдээ энэ удаад арай өөрөөр сонсоод үзэх үү.


8.Мэдээж шинэ жилээр заавал сонсох дууны жагсаалтанд монгол дуу орохгүй байж болохгүй тийм үү. Чихэнд хоногшсон олон бүтээлүүдийг онцлохын оронд өвөрмөц хоолойтой дуучин бүсгүйн "Зул сарын бэлэг” хэмээх дууг онцоллоо.


9.Гадуур алхангаа сонсоорой.




Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.