As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Д.Отгонжаргал: Миний дуунууд сүнслэг, авшигтай

0

 Хэдхэн хоногийн  дараа хоёр дахь бие даасан "Хайрлахын жаргал” тоглолтоо үзэгч түмэндээ хүргэх гэж байгаа "Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.  

-"Хайрлахын жаргал”  цомгоо  сонсогчдод хүргэснээс хойш яг жилийн дараа  бие даасан тоглолтоо  хийх гэж байна.  "Өнө мөнх орон” анхны тоглолтоос хойш  багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаагийн тоглолт ямархуу  өнгө төрхтэй байх бол? 

-Өмнө нь Voice групп, миний бие дангаараа  дэлхийн сонгодогууд, өөрсдийн уран бүтээлийг хольсон, 2-3 төрлийн жанраас бүрдсэн тоглолтуудыг  хийж байсан.  Д.Отгонжаргал гэдэг уран бүтээлчийн гол зорилго бол монголын гайхамшигтай яруу найрагчид,  суу билигт хөгжмийн  зохиолчдын дуун бүтээлийг мэргэжлийн буюу сонгодог хэлбэрээр  дуулах. Миний сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн уран бүтээлүүд ч ийм байгаа. Энэ удаагийн тоглолтод  21-р зуунд бүтээгдсэн монголын уран бүтээлчдийн сор болсон дуунууд  дуулагдана. Найруулга, бичлэгийг нь монголын уран бүтээлчид хийсэн монгол хөгжимчидтэй, мэргэжлийн уран бүтээлүүдээ сорчилж дуулна. Гадаад сонгодог дуунуудаас бүрдсэн тоглолтыг өмнө нь олон удаа тавьж байсан. Харин "Хайрлахын жаргал” тоглолт өнгөрсөн хугацаанд Д.Отгонжаргал гэж уран бүтээлчийн  урын сандаа нэмсэн монгол дуунуудаас бүрдэнэ.
"Өнө мөнх орон” бол хамгийн анхны том хэмжээний тоглолт байсан. 300-1000 хүний багтаамжтай зааланд монгол болон дэлхийн сонгодог уран бүтээлүүдийг нэгтгэсэн тоглолтыг симфони найрал хөгжим,    оркестртой  хэд хэдэн удаа хийсэн. "Voice of Mongolia”,  "Voice opera concert”  гээд нэрлэж болно. "Хайрлахын жаргал”  тоглолт бол соло уран бүтээлчийнхээ хувьд хийж байгаа хоёр дахь томоохон тоглолт.  Хугацаа нь дөхчихлөө. Өдөр бүр тоглолтын бэлтгэлтэй завгүй л гүйж явна даа.

-"Хайрлахын жаргал” тоглолтыг хүсэн хүлээж байсан үзэгчид олон байгаа  байх аа? 

-Баярлалаа. Олон жил уран бүтээл хийлээ. Гадагшаа явж суралцлаа. Дууны урлагийн хэд хэдэн төрөл жанрт хүч үзлээ. Д.Отгонжаргалын дуунуудыг сонсох дуртай, намайг сонсдог хэсэг байдаг  юм байна. Ямар дуучин байдгийг мэдэхгүй нэг нь ч бий. Таван жилийн дараа тоглолтоо хийж байгаа учраас сонсохыг хүссэн хүмүүстээ юу хийж, юу бүтээснээ толилуулах юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл байсан. Тэр утгаараа  21-р зуунд  буюу сүүлийн 13 жилийн хугацаанд гараас маань  гарсан цоо  шинэ дуунуудаа багтаалаа.   13 жилийн өмнө анхны уран бүтээл "Өнө мөнх орон” мэндэлж байсан бол өнөөдөр энэ дууг хүүхэд багачууд, залуучууд мэддэг болсон байна. Энэ дууг бас бүтээлцсэн  байна. Гадны болоод  хуучны уран бүтээлээс маш цөөхөн дуулагдана.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.