Жирэмсэн үеийн сэтгэл гутралыг зөв оношлох хэрэгтэй
Эмэгтэй хүний биед гарч буй өөрчлөлтүүдээс хамаарч сэтгэл зүй болон бие махбодын өөрчлөлтүүд сэтгэл хөдлөлийг өндөр болгож, амархан гомдох, баярлах, уйлах гэсэн байдлаар илэрдэг.
Тиймээс жирэмсэн үеийн сэтгэл гутралын үед заавал мэдэх ёстой мэдээллийг хуваалцаж байна.
ЖИРЭМСЭН ҮЕДЭЭ СЭТГЭЛЗҮЙЧИД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ
СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ТАЙВАН БАЙЛГАХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТМОЛ ХИЙГЭЭРЭЙ
Хэрэв та сэтгэл гутралаа эмчлэхгүй бол төрөхийн өмнөх хяналтаа муу дагах, хүүхдэдээ хэрэгтэй хоол идэхгүй байх эсвэл өөрийгөө арчилж чадахгүй болно. Түүнчлэн төрсний дараах сэтгэл гутралд оруулах эрсдэлтэй болгож, хүүхэдтэйгээ эх үрийн холбоо тогтооход хэцүү болно. Мөн жирэмсэн үеийн сэтгэл гутралыг зөв оношлох хэрэгтэй. Сэтгэл гутрал, түгшилтийг жирэмсэн үед ядаж нэг удаа стандартчилагдсан хэрэгсэл ашиглан оношлох ёстой гэж Америкийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллежоос зөвлөж байна. Оношлох үед эмч танаас стандартчилагдсан асуулгын хуудсаас сэтгэцийн эмгэг, түгшээлтийн талаар асуултууд асууна. Таны хариултуудаас шалтгаалж танд сэтгэлийн гутрал байгаа үгүйг оношилно. Сүүлийн сар сэтгэлээр их унасан, найдвар, итгэлгүй болсон. Юм хийх хүсэл сонирхолгүй болсон талаар эмч танаас асууж болно. Монголд ихэнх эмэгтэй маш их ажлын ачаалалтай байдгаас гутралд орох нь түгээмэл анзаарагддаг. Тиймээс жирэмсэн үедээ сэтгэл зүйгээ тайван байлгаж, нөхөртэйгөө ярилцаж, хайртай хүмүүсээсээ тусламж аваарай. Мөн сэтгэл зүйгээ тайван байлгах дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшэх нь чухал. Хэрэв та жирэмсэн үеийн сэтгэл гутралд орсон гэж бодож байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, дараагийн алхмуудаа тодорхойлоорой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 242 (6974)
Сэтгэгдэл байхгүй байна.