Хүн бүрийн мэдэж байх ёстой хавдрын эхний шинж тэмдгүүд
Амьдралд баясаж явах хичнээн сайхан, тийм үү? Харин хорт хавдар мэтийн тийм өвчний тухайд юу ярих билээ. Хүмүүсэнэ өвчнөөс сэргийлэхийн тулд бүхнээ өгөх болно. Тийнхүү хорт хавдрын шинж тэмдгийг авч үзье.
Эрдэмтэд анхаарах хэрэгтэй хорт хавдрын 5 үндсэн шинж тэмдгийг дурддаг.
Байнга өвдөх:
Хэрвээ таныг хүчтэй өвдөлт хэдэн хоногийн туршид зовоож,эмүүд ч тус болохгүй байгаа бол, эмчид үзүүлэхээ бүү хойшлуул, өвдөлтийн шалтгааныг яаралтай тогтоох шаардлагатай.
Биен дээр ямар нэг юм гарсан байхыг ажигласан бол:
Анх харахад, биднийг айлгачихааргүй арьсан дээрх ямар нэг булдруу юмуу бундуугаар хорт хавдар олонтаа илэрдэг юм. Энэ нь тэр бүр хорт хавдрын шинж тэмдэг биш байдаг ч, юмыг яаж мэдэхэв хэмээн болгоомжлон, эмчид хандах нь дээр. Магадгүй, ингэснээр та өвчин бусад эрхтэнд тархаагүй байгаа дээр нь өөрийгөө аварч болох юм.
Байнга ядрах:
Хэрвээ тахэсэг хугацааны туршид ядрах болсноо мэдэрч, ингэхдээ энэ нь буруу хооллолт, сэтгэл санааны гутрал, дутуу нойр юмуу танд ойлгомжтой бусад шалтгааны уршиг биш бол, эмчид хандах нь дээр шүү.
Турах:
Онцын мэрийлтгүйгээр илүүдэл жингээ гэнэт хаяж эхэлвэл, олон хүн үүнд маш баярлах байх л даа. Гэвч энэ нь хорт хавдрын нэг шинж тэмдэг гэдгийг мэдсэнээр, ийм маягаар гоолиг болохыг хэн ч зөвшөөрөхгүй нь лавтай. Гэхдээ, уучлаарай, нөгөөх гэдэсний цагаан хорхой үүний шалтгаан байж болох. Учрыг нарийн мэдэхийн тулд эмнэлэгт хандах нь дээр.
Мэнгэний хэлбэр:
Энэ өвчнийг оношлох хамгийн эхний аргуудын нэг нь өөрийнхөө мэнгийг анхаарч, түүнийг ажиглаж байх явдал мөн. Хэрвээ мэнгэ хэлбэр юмуу өнгөө өөрчилж эхэлвэл, бүү алгуурла, хавдрын эмчид хандаарай.
С.Инда
Сэтгэгдэл байхгүй байна.