Эхнэр тань жирэмсэн боллоо. Залуу таны амьдралд шинэ үе эхэлж
байна. Та хоёр гэр бүл төлөвлөлтөө хийхдээ өөрсдийн эрүүл мэндийн
хамгийн сайн үед жирэмсэлсэн байвал сайн. Эхнэр нь хөл хүндтэй болох нь
ирээдүйн аавын сэтгэл санаанд ч тодорхой өөрчлөлт авчирдаг.
Зарим эрчүүд мөдхөн төрөх хүүхдээ эрэгтэй байгаасай, намайг
дуурайгаасай зэргээр илүү ихийг хүсдэг нь буруу юм. Эхнэр чинь ямар
захиалгат бараа авчирах гэж байгаа биш дээ. Хэрэв зээ, хүссэн хүүхэд
чинь гарахгүй бол эхнэр тань таны өмнө буруу хэрэг хийсэн хүүхэд шиг
гэмших болно гэдгийг санаарай.Энэчлэн ирээдүйн аавуудад хэдэн зөвлөгөө
хэлье.
-Хүү эсвэл охин төрөх талаар битгий урьдчилан ярилц.
-Эхнэр минь надад цаг зарцуулахгүй байна гэж битгий гомдолло.
-Дэлгүүр явж, юм угаа. Ингэснээр та эхнэрийнхээ талархлыг хүлээх болно.
-Хүүхдээ төрсний дараа хийх ажлаа төлөвлөн ярилц. Шинэ хүнийхээ
өрөөг хэрхэн тохижуулах, ямар зүйлс хэрэгтэй болох талаар бас зөвлөлд.
-Жирэмсэн үед эхнэрийнхээ биед харшлах зүйлсийг битгий худалдалж авч өгөөрэй.
-Зүгээр суулгүй эхнэрээ дагуулан цэвэр агаарт алхах, салхинд суух зэргээр цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй.
-Тамхи татдаг бол гэртээ тамхи татахгүй байхыг хичээ.
-Хэрэв зүүдэндээ янз бүрээр хөдөлдөг бол эхнэрийгээ жирэмсэн байх үед та тусдаа унтаж болно.
-Эхнэрээ төрөх дөхөх үед буюу таны эзгүйд гэнэт өвдөх тохиолдолд
ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөгөө гаргаж, хэрэгцээтэй
утасны дугаар, унаа зэргийг бэлтгэж найз нөхөд, ойр төрлийн хүмүүс,
хариуцсан эмч зэрэг хүмүүстэй урьдчилан тохиролцсон байх шаардлагатай.
-Гэргийгээ гэр орны хүнд ажлаас чөлөөлж, хангалттай хугацаагаар
буюу өдөрт 10-аас доошгүй цагаар унтуулж амруулахаар өөрийнхөө ажлыг
зохицуулах хэрэгтэй.
-Жирэмсний хугацаанд эхийн хоололт нь хүүхдийн бүхий л эрхтэн
тогтолцооны хөгжил, цаашид хүүхэд болоод өөрийн эрүүл мэндэд асар их ач
холбогдолтой. Энэ үед эхийг зөв хооллуулах буюу олон төрлийн илчлэг,
амин дэмээр баялаг, амттай хооллыг бэлтгэж бага багаар, ойр ойрхон
идүүлэх нь маш чухал.
-Амаржихаас өмнө төрөх газарт хэрэглэх дараах зүйлийг бэлтгээрэй.
Хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас, эвтэйхэн шаахай, эмнэлэгт
өмсөх хөнгөн хувцас (цамц, өмд эсвэл унтлагын хувцас, толгой боох
даавуу, алчуур), ариун цэврийн хэрэгсэл саван, алчуур, оо, сойз, хөвөн,
тос зэрэг.
-Эхийн гэдэс томорч эхлэхэд нь усанд орох, хөлийн хумсаа авахад нь туслаарай.
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.