Н.УЧРАЛ САЙДЫН ЯАМ ӨВДӨГ ШОРООДОВ
Төрийн үйлчилгээг цахимжуулж иргэдэд илүү хүртээлтэй, явдал чирэгдэлгүй болгохоор манай улс чардайж байгаа. Цахим хөгжлийн яам хүртэл байгууллаа. Энэ нь өөрөө түмэнд тустай ажил ч гэлээ толгойлж буй хүнээс их ур ухаан шаардах ажил. Угтаа бол Цахим хөгжил харилцаа холбооны яамыг аваадявчих байх гэсэн найдвар хүлээлгээд байсан Н.Учрал сайд нь эсрэгээрээ "Цахим” гэх нэрээ гутааж байна. Энэ нь хүүхдийн мөнгөний асуудал дээр тод харагдлаа.
Нийт хүүхдүүдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгох журам батлагдсан. Харин цахим системийн алдаанаас болж монголчууд бүгдээрээ өнөөх 9 хувь буюу баячуудын тоонд багтчихлаа. Зарим айл өрхүүд 4 байртай, 4 хүүхэдтэй ч болж байна. Учир юу гэвэл 1 удаа байраа сольсон, 1 удаа машинаа сольсон. Гэтэл мэдээллээ шинэчлээгүйн улмаас 2 байр, 2 машинтай, 4 хүүхэдтэй болчихсон, өндөр орлоготой, өрхийн тоонд багтсан байх жишээтэй.
Хүүхдийн мөнгө 1 сарын 20-нд олгогдох ёстой ч энэ асуудлаас болж хойшлогдож магадгү болоод байна. Үүнд иргэд бухимдаж, сошиалаар уур бухимдлаа илэрхийлсээр байна.
Цахим Монгол гэж цээжээ дэлдэх хэрнээ хүүхдийн мөнгөний асуудлаа ч цахимаар шийдэж чадахгүй байгаа улс манайхаас өөр үгүй биз. Товчхондоо бол Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрхэн ажиллаж байгаагаа харуулж, шалгуулсан ч харамсалтай нь уначихлаа. Эх орны ирээдүй болсон бүлтгэр үрс мөнгөө хүлээж байна. Н.Учрал сайд аа. Тиймээс танай яам тааваараа тарвалзаж ажиллах бус харин ч цахим нэртэйгээ хоршиж яаравчлах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Olloo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.