Хөгжлийн банкны хулгайд дахин дөрвөн улстөрч нэр холбогдлоо
Хөгжлийн банкны УИХ-ын түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах хоёрдугаар сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм Лизинг компаниас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг танилцууллаа.
Ди Би Эм Лизинг компаниас Хөдөө аж ахуйг дэмжих санд дөрвөн удаагийн санхүүгийн түрээсээр 48 тэрбум төгрөгийг олгожээ. Ингээд эргэн төлөлт 55 тэрбум төгрөг байгаа аж. Хөдөө аж ахуйг дэмжих сан зээлээрээ 25 удаагийн гадаад шилжүүлэг хийсэн байна. Шилжүүлгийг шалгахад нягтлан бодогч Б.Уянга нь 105 мянган долларыг чекээр зарлагадсан байгаа юм. Тиймээс уг гүйлгээ хийгдсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна, бусад 24 гүйлгээ санхүүгийн баримтаар нотлогдсон гэж шинжээч дүгнэв.
Хөдөө аж ахуйг дэмжих санг Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 1.2 тэрбумыг улс төрд хамаарал бүхий хүнтэй компанид олгожээ. Үүнд,
-
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат-Сүүтэй ХХК-138 сая
-
УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат-Булган буудайн түрүү ХХК-512.6 сая
-
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ-138 сая
-
УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгс-434.6 сая
Дээрх зээлүүдтэй холбогдуулан улстөрчдийг дуудаагүй бөгөөд компаниудад холбогдох гэрчүүд сонсголд ирсэнгүй. Гэрчээр дуудагдсан Ди Би Эм Лизинг компанийн захирлаар ажиллаж байсан Г.Пүрэвсүрэн нь Монголбанкны тамгын газрын дарга хийдэг аж. Түүнийг гэрчээр дуудсан ч эмнэлэгт хэвтсэн гэдэг шалтгаанаар ирээгүй байна. Зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны УИХ-ын түр хорооны гишүүн билээ.
https://itoim.mn/a/2023/02/06/politic/chu
Сэтгэгдэл байхгүй байна.