Я.Содбаатар: Шинэ Хархорум дараагийн 100 жилийн хөгжлийн шийдэл байх боломжтой
Хархорум хот сэргээх хэд хэдэн үндэслэл шалтгаан бий. 800 жилийн тэртээ, Эзэн Чингис хаан их ор суусан 15 дугаар он, Цагаан луу жил буюу нийтийн тооллын 1220 онд Чингис хаан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг Монгол түмний ариун гал голомт, Орхон голын уудам хөндийд байгуулах зарлиг буулгаж байсан түүхтэй.
2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр шийдвэр гарган хот байгуулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулж, Орхоны хөндийд аль хэсэгт нь хүн ам суурьшиж суурьшлын томоохон бүс бий болох боломжтойг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах, түүнийг дагасан ус, хөрс, агаарын судалгааны ажил хийгдэж байсан.
Тухайлбал, Гийом де Рубрук "Хархорум хотыг орд харш, засаг захиргааны байшин барилгуудтай, олон улс орны Амбан сайдын төлөөлөгчийн газартай, худалдаа наймааны захууд, гар урлал, үйлдвэрийн газруудтай космополитан буюу олон соёлын дэлхийн хот” хэмээн тодорхойлсон.
Үндэсний хороо байгуулагдаж ажиллаж байгаатай холбогдуулан шинэ Хархорум хот байгуулах ашиглалтын өмнөх түр захиргааны төсөв мөнгө нь шийдэгдэж энэ долоо хоногоос ажилдаа орлоо.
Тухайлбал, ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-г боловсруулах ажлыг БНСУ-тай эхлүүлэхээр боллоо. Шинэ Хархорум хотод олон улсын зэрэглэлтэй нисэх онгоцны буудал байгуулахад Турктай хамтрахаар 2018 оноос ажлаа эхэлсэн.
Төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, суурьшлын шинэ бүсүүдийг байгуулах шаардлагатай.
Энэ судалгаан дээр түшиглээд 200 гаруй мянган га газрыг барилгажуулж болох гэсэн үндэслэл гарч, хаана нь ямар байршилд хот байгуулах боломжтойг судалж байна. Орхоны хөндий 30-40 км өргөнтэй, 100 гаруй км үргэлжилдэг.
Сэтгэгдэл байхгүй байна.