Хуучирч Э.Цэндсүрэн АНУ-ын "One beat" хөтөлбөрт тэнцжээ
Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, хуучирч Э.Цэндсүрэн АНУ-ын Төрийн департментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны санаачилга "OneBeat” хөтөлбөрт тэнцжээ.
Анх 2012 оноос хэрэгжиж эхэлсэн "OneBeat” нь XXI зууны хөгжмийн урлагийн олон улсын залуу манлайлагчид цугладаг хөтөлбөр болоод байгаа юм. Энэ жил 64 орноос нийт 1200 өргөдөл ирүүлсэн бөгөөд уран бүтээлч, продюсер, хөгжимчдөөс 17 орны 25 хүн шалгарсан байна.
Түүний хувьд өнгөрсөн сард соёл урлагийн салбарын оны шилдэг шалгаруулах "Мөнгөн мод-2022” наадмаас шилдэг хөгжимчний шагнал хүртсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.