Б.Байгалмаа: Эмэгтэйчүүд боломжоо бусдад тавьж өгдөг, атгаж чадалгүй алддаг тал бий
Дүүргийн төлөөлөгчид аль хороон дээр юу, ямар бүтээн байгуулалт хийх вэ. Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд хэрхэн анхаарах вэ гэдгээ бүлгээрээ ярилцаж зөвшилцдөг. Хамт ажиллахаас эхлээд хөндлөнгөөс ажиглахад нийтлэг байдал нь эмэгтэйчүүд үзэл бодлоо шууд зоригтой илэрхийлэх байдал дутмаг юм шиг санагддаг.
Тухайлбал, залуу ээжүүдэд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөх боломжийг нь олгоод бусад цагт нь ажлаа хийх байдлаар хамтарч ажиллаж байна. Ажлын үр дүн гайхалтай гарсан. Ээжүүд маш идэвхтэй бүтээмжтэй байж өрхийн мэдээллийг цахим болгох ажлыг богино хугацаанд хийсэн.
Сэтгэгдэл байхгүй байна.