Л.Сумати: Намууд рейтингээ өсгөе гэвэл шинэ хүмүүс оруулж ирэх хэрэгтэй
1990 оны дунд хүрэхэд үнэндээ судалгаа хийх нэг ч газар байгаагүй. Ер нь аливаа улс орны өөрчлөлт шинэчлэлтэд олон нийтийн уур амьсгал, тэдний санаа бодол ямар байгааг судлан шинжилж, түүнээс санаа авч бодлого шийдвэр гаргах нь чухал байдаг.
Мөн бид улс төрөөс гадна өөр олон сэдвээр судалгаа ч хийж байсан туршлагатай. Сан маань зөвлөгөө маягаар судалгаа хийдэг онцлогтой.
Хамгийн сүүлд буюу энэ дөрөвдүгээр сарын судалгаагаар "Баян, ядуу хүмүүсийн орлогын ялгааг багасгах талаар Засгийн газар арга хэмжээ авах ёстой гэж зарим хүн үзэж байхад, нөгөө хэсэг нь Засгийн газар иймэрхүү ажиллагаанд огт оролцох ёсгүй гэсэн бодолтой байдаг. Таны бодлоор Засгийн газар яах ёстой вэ” гэж асуухад "Ялгааг заавал арилгах ёстой” гэж иргэдийн 39 хувь нь хариулсан байна.
Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гэдэгт ч олонх авлигын асуудлыг нэрлэсэн байна. Мөн авлига арилахгүй бол ирээдүйдээ итгэх итгэлгүй байна гэж иргэдийн олонх үзжээ. Энэ судалгаанаас харахад олон нийт Ерөнхийлөгчийн засаглалыг яагаад яриад байна гэхээр одоогийн байгаа тогтолцоо нь олон нийтийн асуудлыг шийдэж чадахгүй, санаанд нь хүрэхгүй байна.
Иргэдээс аливаа сонгууль, парламентаас хамаардаггүй хүчтэй удирдагч байвал яах уу, эсвэл Судан, Мьянмар шиг хүчний байгууллагуудад эрх мэдлийг өгөөд үзвэл зүгээр юм уу. Ардчиллын зарчмаар сонгоод нийгэмд төлөөлсөн парламенттай байх уу.
Тэр өөрчлөлтийг яаж, хэн, хэрхэн хийх вэ гэдгийг бодоход Казахстанд явуулсан тэр хувилбар нь бараг зөв байх гэж бодож байна. Нөгөө талаас мэргэжлийн хүмүүс шийдэх ёстой. 2-3 мэргэжлийн баг гаргаад 2-3 төсөл боловсруулаад хэлэлцэх хэрэгтэй.
Гэхдээ намууд рейтингээ өсгөе гэж бодож байгаа бол шинэ хүмүүс оруулж ирэх ёстой. Улс төрийн намуудын нэр хүнд ч нэр нь бохирдсон хүмүүсээсээ салахгүй бол улам унаж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар "Намуудын хэрэг огт байхгүй” гэж иргэдийн 46 хувь нь хариулжээ.
Судалгаагаар монголчууд авлигад илүү их бухимдаж, хор хөнөөлтэй үйлдлүүдийн талаар улам мэддэг болсон нь эерэг зүйл ажиглагдсан. Гэсэн ч судалгаанд авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улстөрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын түвшин дахин шинэ дээд түвшинд хүрсэн дүн гарсан.
Сэтгэгдэл байхгүй байна.