Хоёр хөрш гэх “мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс анхаарал татахуйц ийм нэгэн уриа цууриатлаа. "Монгол, Польшийн энэ сайхан АХ ДҮҮГИЙН найрамдалт харилцаа үеийн үед мандан бадрах болтугай!”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ: 1950 онд Польш улстай дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орон бүхий л салбарт уламжлалт түүхэн харилцаагаа хадгалж ирсэн. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт тогтвортой бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байгаа гэв.
Яг одоо бидний сэтгэлийг зовоож буй, зовоосоор ирсэн олон асуудалд хариу өгсөн мэдэгдэл Төрийн тэргүүн хийжээ:–Хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, "Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байна гэв. Мөн БНПУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг урилав.
Одоо нууц биш болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан. Украины Элчин сайдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч Итгэмжлэх жуух бичгийг нь өргөн бариулсан. Би fb-тээ постолж байсан даа. "Сүхбаатарын талбайгаар нэг Украины Төрийн дуулал эгшиглэж, Украины Төрийн далбааг мандуулжээ. 2010 оноос хойш анх удаа Элчин сайд нь морилон ирж ИЖБ-ээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьжээ. Монголын Төр Украиныг нацист фашист улс гэж үзэхгүйгээр дипломат найрсаг харилцаагаа эрхэмлэн Элчин сайдыг нь хүлээн авчээ.
Төгсгөлд нь "Оросоосоо урвалаа” гэдэгчүүдэд хандсан хэдэн үгс бичье, учирлая. Монголын Төр, монголчууд хэнээс ч урваагүй ээ. "Хүйтэн дайн”-ы сэтгэлгээ XXI зуунд явахгүй ээ. Аль дивангарын Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэлгээ энэ цаг үетэй чинь зөрчилдөнөө. Империалист гэж харааж зүхдэг байсан бүх улсуудыг манай улс "гуравдагч хөрш” гэж үзнээ. Харгис маоистуудтайгаа "Иж бүрэн стратегийн түншлэл” хамгийн түрүүлж тогтоочихоод "нэгэн арван”-ых нь үр дүнг удахгүй тайлагнах гэж байнаа.
Сэтгэгдэл байхгүй байна.