Орхон аймгийн Засаг дарга C.Батжаргалыг огцруулах бололтой

0

Орхон аймгийн Засаг дарга C.Батжаргалыг огцруулах бололтой

 

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалын суудал ганхаж эхэлсэн бололтой. Өнгөрсөн зунаас хойш ганхсан түүний суудал хөмрөх үү, эс хөмрөх үү гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох гэнэ. Учир нь, С.Батжаргалтай холбоотой гомдол, ноцтой баримтууд Ерөнхий сайдын ширээнд хүргэгдээд багагүй хугацаа өнгөрүүлж байгаа аж.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр "Засаг дарга С.Батжаргалыг огцруулах асуудлыг аймгийн ИТХ-ын гишүүд дэмжиж, гарын үсэг цуглуулж эхэлсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүд уг саналыг гаргаж, хамтарч ажиллаж чадахгүй байгаа талаараа гомдол гаргасан гэдэг. Ер нь огцруулах асуудал өнгөрсөн зунаас яригдаж, есдүгээр сарын 1-нээс эрчимжиж эхэлсэн гэх юм билээ” гэв.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛЫГ АРХИ УУГААД АЖИЛДАА ИРДЭГГҮЙ УЧИР ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ГЭЖЭЭ

     

 

 

 

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь С.Батжаргал даргыг огцруулах саналыг дэмжсэн гэнэ. Төлөөлөгчид нь Засаг дарга С.Батжаргалыг архи ууж, ажил таслаж, хариуцлагагүй ханддаг учир хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ.

Мөн төлөөлөгчдөөр ч зогсохгүй Орхон аймгийн иргэд Засаг дарга С.Батжаргалыг огцруулж, өөр хүн томилохыг шаардаж эхлээд байгаа аж. Тэд Орхон аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил чанаргүй, дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй, орон нутгийн болон улсын төсвийг үр ашиггүй зарцуулж байна гэж үзэж байгаа бололтой. Мөн өнгөрсөн зуны хугацаанд Эрдэнэт хотын хэмжээнд бүтээн байгуулалт хийгдээгүйд иргэд шүүмжлэлттэй хандаж байгаа гэнэ.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛЫГ УНАГАХ ГОЛ ЗАНГИЛАА НЬ "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” БАЙХ УУ

 

 

 


С.Батжаргалд архи уудаг, ажилд тасалдгаас гадна эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэнэ. Мөн "Эрдэнэт үйлдвэр”-т үүсээд байгаа нөхцөлд байдал С.Батжаргал оролцоотой байх магадлалтай ажээ.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр "С.Батжаргал "Эрдэнэт үйлдвэр”-ийн ажил хаялт, өдөөн турхиралтад гол оролцоотой байх боломжтой. Тэгээд энэ уг асуудлынх нь баримт Ерөнхий сайдад очсон байх. Эрдэнэтэд улс төр өрнөж байна” гэсэн юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.