Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлье
Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарейньдууссан бол яаралтай солих
- Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх(дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг)
- Ханан пийшингийн болон зуухны битүүмжээ сайтар шалгах
- Удаан хугацаанд галлагаа хийгээгүй зуух, пийшинг галлахдаа болгоомжтой байх
- Ханан пийшин болон яндангаа сайн хөөлөх
Угаарын хийн аюул бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд анхаарал болгоомж, сонор сэрэмжээ дээшлүүлье.
"Тавантолгой түлш” ХХК
Сэтгэгдэл байхгүй байна.