“МТЗ” ТӨХК СУУРЬ БҮТЭЦ ХООРОНД ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧААНЫ ХЭМЖЭЭ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА Шинэ мэдээ 2023/12/13 0 Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөгөөн үргэлжилж байна. Тус зөвлөгөөнийг ГТХЗН төвөөс зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, "Монголын төмөр зам” ТӨХК, "УБТЗ” ХНН, "Тавантолгой төмөр зам” ХХК, "Монголиан транс лайн” ХХК, "Монголиан транс ложистик” ХХК-ийн төлөөллүүд оролцож байна. Тус зөвлөгөөнөөр Суурь бүтцүүдээр 2023 онд тээвэрлэх ачааны машин, галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, ачаа тээврийн ажлын зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, нэгдсэн технологийн горимын төсөл, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тариф, төлбөр тооцооны асуудлыг хэлэлцэх юм. 0
Сэтгэгдэл байхгүй байна.