МҮБХ Б.СЕРИКТ БЯРАА ГАРГАХ ЯАХ ВЭ, М.БАДАРЧИЙН ЦОЛЫГ ХУРААХ ЮУ БОЛСОН БЭ

0

МҮБХ Б.СЕРИКТ БЯРАА ГАРГАХ ЯАХ ВЭ, М.БАДАРЧИЙН ЦОЛЫГ ХУРААХ ЮУ БОЛСОН БЭ

  Хэл ам дагуулсан олон барилдаан Бөхийн өргөөнд болдог нь нууц биш. Тухайлбал, өрсөлдөгч бөхөө цохих, цохих гээд хөөх, өвдөглөх, тохойлдох үйлдлүүд гарах нь олонтой. Ёс бус үйлдэл гарсан эдгээр бөхчүүдэд хариуцлага хүлээлгээд байдаггүй. Гэтэл саяхан "Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хаслаа Тус барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнай нар барилдах үед Б.Серик унасан бөхийг нидэрч байгаа үйлдэл телевизийн дуранд өртөж, бөх сонирхогчдын эгдүүцлийг хүргэсэн. Тэгвэл Б.Серик заан уг үйлдэлдээ уучлалт хүсэн өөрийн цахим нүүр хуудсаараа дамжуулан. "Өнөөдрийн барилдааны хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Зүй бус үйлдэлдээ нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлалт гуйж байна. Монголын үндэсний бөхийн холбооны гаргах шийдвэрт хариуцлага хүлээх болно. А. Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэсэн билээ. Гэвч Б.Серикийн энэхүү үйлдэлд хариуцлага хүлээлгэж барилдах эрхийг нэг жилээр хассан.  Урьд өмнө нь алдаа гарсан бөхчүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэж байсан билүү, Монголын үндэсний бөхийн холбоо. Эр бяраа улсын заан Б.Серикт гаргасан нь бөх сонирхогчдын дургүйг хүргээд байна. Нэг талдаа ёс зүйн алдаа гаргасан Б.Серикийн буруу хэдий ч нөгөө талдаа МҮБХ гарал угсаа, яс, үндсээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргачихлаа. Угтаа бол үүнээс өмнө допинг хэрэглэсэн нь тогтоогоод байгаа Монгол Улсын арслан М.Бадарчийн цолыг хураах асуудлыг нэн тэргүүнд шийдмээр юм. Допингийн шинжилгээний хариу гарснаас хойш бараг гурван сар боллоо. Энэ хугацаанд М.Бадарчид ямар хариуцлага хүлээлгэсэн бэ.   Тэр дундаа хамгийн том асуудлын нэг бол яах аргагүй допинг. Үүн дээр МҮБХ хамгийн чанга ажиллаж, допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлагыг нь хүлээлгэж ёстой. Мөн ёс зүйн алдаа гаргасан бөхчүүдэд ч ижил тэгш хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Гэтэл ялгаварлан гадуурхсан хариуцлага хүлээгээд байгаа юм биш биз

             "Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ёс бус зүйлээр дүүрэх учиргүй” хэмээн "Гарди магнай” кинон дээр Молиго Очир хэлдэг. Гэтэл сүүлийн үед монгол бөхийн дэвжээ ёс бус үг, үйлдлүүдээр дүүрэх боллоо. Тухайлбал, бөхийн холбоо хоёр хуваагдаж, түмний хайр хүндлэлийг хүлээсэн аваргууд нударга зөрүүлж, нэгнийгээ хэл амаар доромжлон гудамжны зодоончид шиг аашилж байсан цаг саяхан. Түүнчлэн цэнхэр дэлгэцээр барилдаан үзэж суухад бөхчүүд нэгнээ нудрах, цохих, өшиглөөд авах, нүүр рүү нь цохих, дүрмийн хийгээд хүнлэг бусаар залуу бөхчүүдийг шидлэх, хөл, гар, шөрмөсийг нь санаатайгаар гэмтээх зэрэг үйлдэл энгийн зүйл мэт боллоо. Монголчууд уг нь хамгийн жудагтай, зөв төлөвшилтэй хүн үндэсний бөхөөр барилддаг гэж ярьдаг. Гэтэл энэ байдал эсрэгээрээ эргэж байна гэхэд буруудах юмгүй дүр зураг хаа сайгүй болсон нь харамсалтай. Тэр дундаа хамгийн том асуудлын нэг бол яах аргагүй допинг. Үүн дээр МҮБХ хамгийн чанга ажиллаж, допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлагыг нь хүлээлгэж ёстой. Мөн ёс зүйн алдаа гаргасан бөхчүүдэд ч ижил тэгш хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Гэтэл ялгаварлан гадуурхсан хариуцлага хүлээгээд байгаа юм биш биз, МҮБХ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, "Хантайшир” бөхийн дэвжээ, "Аврагч” спорт хорооны бөх, сумын заан Э.Дашдэмбэрэл барилдааны хоёрын даваанд давсан Ховд аймгийн харьяат, залуу бөх Б.Мөнх-Эрдэнэ учраа бөхийнхөө биед халдаж, толгой руу нь цохиж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг дээд цэгт нь тулгаад амжиж байлаа. Үүнээс гадна, 2019 оны барилдаанд Б.Бат-Өлзий харцага цолтой байхдаа аймгийн арслан Б.Сумьяабаттай нударга зөрүүлэх дөхсөнийг бөх сонирхогчид мэдэж буй биз ээ. Мөн тухайн жилийн Сар шинийн барилдаанаар Н.Батсуурь аварга 18 настай залуутай учраа таарсан. Тус барилдаанд Н.Батсуурь залууг дээр өргөн хүзүүгээр нь нугалж, хүчтэй шидчихээд юу ч болоогүй мэт алхаад явчихсан. 2015 оны наадмаар Н.Батсуурь Пүрэвсайханыг цохиж элдэн, бараг л зодолдох шахаж байв. Үүнээс гадна "Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээний ажилтныг  "Жорлонгийн угаалтуур минь. Та нар нойл угаадаг биз дээ” гэхчлэн доромжилж байсан удаатай. Эдгээр үйлдлүүэд ямар хариуцлага хүлээлгэж байсан бэ. Үүнийг бөх сонирхогчид дуу нэгтэй асууж байна. Ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд А.Сүхбат улсын арслан цолтой, Г.Өсөхбаяр заан цолтой байхдаа тунаж барилдсан. А.Сүхбат нь Г.Өсөхбаярын хөлийг авч, ард нь гарч өвдөг шороодуулж байв. Унасан заан Г.Өсөхбаяр босохдоо ардаа байсан арсланг тийрч наадмыг нанчилдаанаар өндөрлүүлж түүх бий. Мөн  Улсын баяр наадмын тавын даваанд Г.Эрхэмбаяр улсын арслан цолтой байхдаа заан Б.Соронзонболдыг цолныхоо эрэмбээр амлан авсан. Барилдах үед Б.Соронзонболд Г.Эрхэмбаярын нүүр рүү цохиж, зодох гэж дайрч байв. Энэ мэт дурдаад байвал олон жишээ бий. 

Монголын үндэсний бөхийн холбоо алдаа гаргасан бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх нь зөв. Гэхдээ адилхан аавын хүүхдүүдийг алаг үзсэн шийдвэр гаргамааргүй байна. Допинг хэрэглэсэн М.Бадарчид хариуцлага тооцож, цолыг нь хураах яасан бэ. Допинг хэрэглэсэн нь тогтоогоод гурван сар боллоо шүү дээ. Гэтэл ямар арга хэмжээ авахгүй өдийг хүрчээ. Монголын үндэсний бөхийн холбоо бяраа гаргамаар байгаа бол бөхчүүдийг алаг үзэлгүй, хариуцлага тооцно уу.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex