Допинг хэрэглэсэн бөхчүүдээ “Бөхчүүд” эсэргүүцэв
Өчигдөр Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан МБӨ-нд 14:00 цагаас эхлэх байсан ч барилдаан 15:30 цагийн үед эхлэв. Уг барилдаанд Үндэсний бөхийн холбооноос допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж буй талаар мэдэгдэл хийсэнтэй холбоотой юм.
Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд "Допинг хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийг энэ барилдаанд барилдуулахыг эсэргүүцэн уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн барилдаан тийнхүү саатсан билээ. Ч:Санжаадамба аварга хэлэхдээ: "Допингийн асуудлаар надаас гадна олон бөхчүүд эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Бөхчүүд энэ талаар их эсэргүүцэж байна. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэсэн юм.
Тэрбээр допингийн асуудлыг эсэргүүцэж энэ удаагийн барилдааны дэвжээнд зодоглосонгүй. Мөн барилдах эрх нь сэргээгдсэн улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нар барилдаанд ирсэн ч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгаран барилдсангүй.
Сэтгэгдэл байхгүй байна.