"Moon Dance" хамтлаг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
"Moon Dance" бүжгийн клубийг 2009 онд үүсгэн байгуулж, клубийн дэргэд 2013 онд энэ хамтлагаа байгуулж байжээ.
Хамтлагийн уран бүтээлчид ДАШТ-нд есөн удаа оролцохдоо тэмцээнээс тэмцээний хооронд илүү туршлага хуримтлуулж, амжилтыг үзүүлээд байна. Энэ жилийн ДАШТ-ийг Хонгконгт зохион байгуулсан бол өнгөрсөн жилийн тэмцээнийг Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өнгөрсөн. Монгол Улсаа төлөөлөн латин бүжгийн төрөлд "Хатантуул”, стандарт бүжгийн төрөлд "Moon Dance”, "Star” зэрэг хамтлагууд оролцож байв.
Үүнээс стандарт бүжгийн төрөлд "Moon Dance” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болсон. Харин "Star” хамтлаг дөрөвдүгээр байрт удаалсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.