Латин бүжгийн формэйшн төрөлд монгол хүн дэлхийн аварга боллоо
Энэ сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас "Star Dance”, "Moon Dance” хамтлагийнхан оролцсон. Гэхдээ ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагаас Монгол улсын иргэн Нэргүй овогтой Онондарь оролцож дэлхийн аварга болжээ.
Н.Онондарь нь 21 настай "Спортын сэтгэл судлал"-аар сурдаг. Германы Бременд ирээд жил гаран болж байгаа аж.
Өмнө нь буюу 6 жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн "Стар" хамтлагаараа оролцож байжээ. Тэр үед ”Grun Gold”-ийг биширч, энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөл минь биелэж байгаад итгэхийн аргагүй баяртай байна гэжээ.
Эх сурвалж: eagle.mn |
Сэтгэгдэл байхгүй байна.