Хөгжлийн зам дээр гаргах сонгуулийн тогтолцоо

0

Хөгжлийн зам дээр гаргах сонгуулийн тогтолцоо

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг санаачилж, УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэхдээ Засгийн газрын гишүүн нь давхар Их хурлын гишүүн байхаар хуульчилж өгсөн нь гүйцэтгэх засаглалын хүчийг бэхжүүлэв. Ингэхгүй болохоор "Дан дээл”-т сайд нар хэдэн поп гишүүдэд загнуулсаар олон төсөл хөтөлбөр хэрэгждэггүй, цаг алддаг, ард түмний амьдрал, улс орны ирээдүйд чухал нөлөөтэй хуулиуд батлагдаж чадалгүй унах тохиолдол өмнө нь их гардаг байсныг энэ өөрчлөлтөөр хаасан юм. Мөн УИх-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах боломжийг бүрдүүлж ч өгсөн. Тийм ч учраас энэ удаагийн парламентын сонгууль холимог тогтолцоогоор бүсчилсэн том тойргоор явагдах гэж байна. Энэ нь төсвийн хөрөнгө 76 жижиг тойрог руу урсаж, онцын шаардлагагүй байшин барилга болоод дуусдаг байдалд цэг тавина гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа. Бүсчилсэн байдлаар улс орноо хөгжүүлэх, ирээдүйгээ харсан томоохон бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийх боломж бүрдэнэ. Мэдээж үүнийг дагаад жалга довны үзэл, нэгнийгээ өөлж, гоочилсон, талцсан байдал бага багаар арилна. Дээрээс нь улс төр судлаачдын үзэж буйгаар гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн нь ч алс хэтийг харсан үйлдэл болсон гэнэ. Учир нь өнөөдрийн парламентаар бол үндсэндээ 39 гишүүн хууль баталж байгаа. Байнгын хороодоор бол үндсэндээ 6-9 орчим гишүүн гар өргөөд л хуулийг дэмжээд явчихдаг. Ийм хэтэрхий цөөхөн хүмүүс хуулийг баталж болдог нь гаднын болоод дотоодын бүлэглэлүүдийг нөлөөнд автах эрсдэлтэй байдаг аж. Харин хууль тогтоох гишүүдийн тоо нэмэгдсэнээр энэ эрсдэл буурдаг байна. Хэдийгээр бүсчилсэн, олимог тогтолцоо бидэнд шинэ мэт боловч цаашдаа 2-3 удаагийн сонгууль явагдахад л хэвшин тогтож, тогтвортой улс төр бий болох, улс орны хөгжлийн чиг хандлага тодорхойлогдох болно. Яг одоогийн байдлаар бид бүхэн сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо зэргээ хуульчилж өгсөн болохоор нэг ёсондоо хөгжлийн зам дээрээ гарсан гэсэн үг. Харин энэ замаар автомашинтай сүнгэнэх үү, адуу малтай зууралдсаар айлын нүүдлийн араас сажлах уу гэдэг бол чухал асуулт.


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex