Л.Дашням: Монгол гэх сүр сүлд, амийг тээж буй энэ амьдралдаа улам ойр баймаар

0

 Л.Дашням: Монгол гэх сүр сүлд, амийг тээж буй энэ амьдралдаа улам ойр баймаар

 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол Улсын Ардын багш, профессор Л.Дашнямын цуглуулгаар "Холдомгүй” үзэсгэлэнг өнөөдөр дэлгэлээ.  

Түүний уран зургийн цуглуулга нь Монголын дүрслэх урлагийн 60 жилийн хөгжлийн зам, зураачдын дэвшлийн гэрч болдог аж. Л.Дашням гуайн хувийн цуглуулгад цор ганц хувилбар бүхий 100 гаруй уран зураг байдгаас 83 бүтээлээ "Холдомгүй” үзэсгэлэндээ цогцлоожээ.

Тэрээр 57 жилийн өмнө уран зураг цуглуулж эхэлжээ. Сурагч насных нь үнэнч нөхөр, хожим нэрт зураач Орос Баяр хэмээн танигдсан уран бүтээлч зургаа өгсөн нь бүтээл цуглуулах хүслийг нь өрдсөн аж.  

Бага залуу насныхаа зураач болох мөрөөдлийг биелүүлээгүй ч тэрээр өдгөө өөрийн гэх уран зургийн галлерей нээх хүсэлтэй.

Урьд цагт үзэсгэлэнд дэлгэх бүтээлийг шүүгчид шүүдэг байлаа. Тэр үед ардын зураач Чогсом гуайн "Говь” зургийг тавихгүй гэж голж байсан. Үүнд би дотроо их гомдож, шөнөжин  сууж, " Говь” зургийн тухай дөрвөн хуудас бичсэн. Тэр бичвэрийг одоо ч зураачид гар дамжин уншдаг. Нэг хэсэг би дүрслэх урлаг сэтгүүлийн редакцад ажиллаж, энэ салбарыг сэргээн амилуулахад гар бие оролцсон гэж ардын багш Л.Дашням ярилаа.  

Тэрээр ирээдүйтэй зураач болно гэж харсан залуу уран бүтээлчдийг урамшуулж бүтээлийг нь авдаг байжээ. Тэр билэг үгс биеллээ олж, төрийн шагналт зураач С.Саранцацрал тэргүүт сайн уран бүтээлчид төрсөн гэв. Тэд өөрийнхөө мартагдсан бүтээлийг өөр нэгний үзэсгэлэнгээс харах их л сонин байна даа гэж тэрээр инээмсэглэж байв.  

Улс орноосоо, ажил үйлсээсээ, өөрөөсөө холдож, эзэнгүйдэж буй өнөө цагийн төрх байдлыг тувт мэдрэн " Холдомгүй” гэж хэлмээр санагдаж, үзэсгэлэнгээ ийн нэрлэжээ. "Би эхнэртэйгээ гэр бүл болоод 62 жил болж байна. Ханийнхаа 80 насны ойд гэнэтийн бэлэг болгож энэ үзэсгэлэнг нээлээ. Би эхнэрээсээ ч холдомгүй, энэ олон уран бүтээл, бүтээлчдээс холдомгүй, эх орон, хувь заяа, Монгол гэх сүр сүлд амийг тээж буй энэ амьдралдаа улам ойр баймаар байна” гэдгийг үзэсгэлэнгээрээ дамжуулж өгүүлж байна гэв.

Үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex