Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцлоо Шинэ мэдээ 2024/04/04 0 Тавантолгой түлш компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны харьяа Газрын тос, шатдаг занарын иж бүрэн ашиглалтын инженерийн судалгааны төвийн эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний түүхий эд, чанарыг сайжруулах чиглэлээр хийсэн судлагааны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм. БНХАУ-н хувьд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн халж хуулиар хориглосон бөгөөд шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрийн гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж хэрэглэдэг байна. Шахмал түлшний стандарт нь газар нутгийн бүсчлэл болоод хэрэглэгчээс хамааран хоёр өөр төрөл байдаг аж. Тухайлбал, үйлдвэрлэлд буюу их хэмжээгээр хэрэглэдэг шахмал түлшний стандартад хүхэр, азотын хий, дэгдэмхий зэргийг илүү нарийвчлан заасан байдаг бол ахуйн хэрэглээнд хэрэглэдэг шахмал түлшний стандартыг бага зэрэг сулруулж өгсөн байдаг гэдгийг эрдэмтэд онцолж байв. Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний тухайд Монгол Улсын стандарт шаардлагыг бүрэн хангаж байгаа хэдий ч цаашид түүхий эдийг сайжруулах чиглэлээр туршилт судлагааг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэдгийг онцолж байлаа. БНХАУ нь утаанаас салахын утаа бага ялгаруулдаг шаталт сайтай бүтээгдэхүүнийг сонгосон нь шийдэл байсан аж. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокст шилжүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шахмал түлшний чанарыг сайжруулах талд туршилт, судлагааны ажлыг хамтран хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байлаа. 0
Сэтгэгдэл байхгүй байна.