Орос гурав дахь алтан медалиа хүртлээ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Оросын Хасан Халмурзаев "Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг- ийн жинд алтан медаль хүртлээ.
Олимпын аваргын төлөөх барилдаанд АНУ-ын жүдоч Трэвис Стивенсийг Халмурзаев давсан юм. Энэ жинд хүрэл медалийг Японы Таканори Нагасэ болон АНЭУ-ын Сергиу Тома нар хүртсэн.
Халмурзаевын медаль нь Оросын баг тамирчдын хувьд "Рио-2016”-гаас авсан 11 дэх медаль юм. Одоогоор, Оросын тамирчид 3 алт, 5 мөнгө болон 3 хүрэл медаль хүртээд байна.
Наймдугаар сарын 5-нд Бразилын Рио-де-Жанейро хотноо эхэлсэн хүн төрөлхтний спортын их наадам болох Олимп энэ сарын 21-нд өндөрлөнө.
Г.Доржханд
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл байхгүй байна.