О.Хангай аварга шилдэг бөхөөр шалгарч, Б.Зоригтбаатар харцага дийлдсэнгүй

0
О.Хангай аварга шилдэг бөхөөр шалгарч, Б.Зоригтбаатар харцага дийлдсэнгүй
Монголын үндэсний бөхийн холбооны "Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны аваргын төлөөх барилдаанд таван тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Ховд – Архангай аймгийн багууд өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн ихтэй барилдаанууд үзүүлсэн хоёр багийн барилдаанд Ховд аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, хоёр дахь "Алтан цом"-ын эзэн болов.
 
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /4/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын харцага Г.Ганхуяг /3/, аймгийн арслан М.Баяржавхлан /2/ нийт 15 даваа авсан бол Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, улсын харцага С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /1/ цэргийн заан Ө.Батсуурь /1/ нийт 10 даваа авсан юм.
 
Цуврал барилдаанд тэргүүлсэн Ховд аймгийн баг Алтан цом, 200 сая төгрөг, дэд байрт шалгарсан Архангай аймгийн баг 70 сая төгрөг, гуравдугаар байр буюу хүрэл медаль хүртсэн Өвөрхангай аймгийн баг 40 сая төгрөг, дөрөвдүгээр байрт шалгарсан Говьсүмбэр аймгийн баг 20 сая төгрөгийн шагнал тус тус гардацгаалаа.
Мөн 35 барилдсанаас 33 буюу хамгийн олон даваа авсан улсын аварга О.Хангайд "Шилдэг бөх”-ийн шагнал гардуулсан бол "Шилдэг багш"-аар Ховд аймгийн багийн дасгалжуулагч улсын харцага Г.Алтангэрэл тодров.
Ийнхүү Ховд аймгийн баг анхны Алтан цомоо гардсан бол Архангай аймаг алт, мөнгөн медалийн эзэн болж, бас нэгэн түүх бүтээлээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex