Мэргэжлийн гольфчин Грэйсон Мөррэй амиа хорложээ
Мэргэжлийн гольфчин Грэйсон Мөррэй амиа хорлосон талаар түүний гэр бүл нь олон нийтэд мэдээллээ. Мэргэжлийн гольфийн тэмцээнд оролцож байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөний маргааш Г.Мөррэйгийн цогцсыг гэрээс нь олсон юм.
Цагдаагийнхан түүний үхэл гаднын нөлөөгүй байсан талаар мэдэгдсэний дараа гэр бүлийнхэн нь хэвлэлийн бага хурал хийж, амиа хорлосон гэдгийг нь албан ёсоор зарлажээ.
Талийгаач энэ оны эхээр "Sony Open" тэмцээнд АНУ-ын Кееган Брэдли, БНСУ-ын Ан Бён Хун нарыг ялж, зургаан жил хагасын дараа мэргэжлийн тэмцээнд анхны түрүүгээ авсан билээ. Тэрбээр өсвөр насандаа гурван жил дараалан дэлхийн аварга болж, 19 насандаа Америкийн нээлттэй тэмцээнд оролцож байсан ч хожим сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноор их спортоосоо түр завсарлага авч байв.
Грэйсон Мөррэй архинаас гарах эмчилгээнд хоёр жил гаруй хамрагдаж, 2022 онд түрээсийн скүүтер унаж яваад осолд орсны улмаас 50 гаруй оёдол хийлгэсэн удаатай. Хамгаалалтын малгай өмсөөгүй бол энэ ослоос амьд гарахгүй байснаа хожим дурссан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.